“Очир пресс” ХХК 43 мянган сурах бичгийг хилээр нэвтрүүлэхийг завджээ
2019-10-31

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

 

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байна.

 

Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Манай үндэсний үйлдвэрлэгч нарын байж байгаа үнэн царай энэ...
2019-11-01
ZOCHIN:
ER N BOL DOTOODDOO HEVLESEN BOL HEDEN CH GESEN MONGOL HUN AJILTAI BOLOH BLAA...DEER N AVILGACHIN GAALIINHAN BDAG UCHRAAS .....HARIN AZAAR SHUDARGA GAALCH TAAR CH. YDARSAN HUUHDUUDIIN GEJ BITGII TENEGT...YMAR ZUGEER UGUH GEJ BGAA BISH...TATVARGUI SHUNAL..
2019-10-31
Dss:
Ishh chaavaasdaa. Yadarsan heden huuhduudiin surah bichgiig n huraaj yahnavde torguuli tabih esvel anhaaruulga uguud surah bichgiig n ugchihguu. Ugasa hevlesen ch bai hevleegui ch bai bugd l urdaas tsaas baidlaaraa orj irj bga shde.
2019-10-31
зочин:
манай хилийн шалган нэвтрүүлэх албаны залуус сайн ажиллажээ!Ийм журмаар хүүхдийн хувцас за тэгээд олон зүйл хүнс г. м орж ирж байсан болоод л баригдлааМаш сайн ажиллаа ЗАЛУУСАА!БАЯРЛАЛАА!АМЖИЛТ!
2019-10-31