644 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олголоо
2019-10-31

 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэ хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагдчын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгож байгаа билээ.

 

Энэ нь урьд өмнө нь тухайн албан тушаалтанд мэргэжил, туршлагад тааруулан батладаг байдлыг өөрчилж тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн батлаж байгаагаараа онцлог юм.

 

Өчигдөр хуралдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39-р хуралдаанаар Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг 6 аймгийн нийт 83 байгууллагын 869 албан тушаалд хамаарах 644 төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг гаргалаа.

 

Үүнд, аймаг тус бүрийг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны болон Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтны албан тушаалын тодорхойлолтууд багтсан юм.

 

Мөн зарим аймаг, сумдын Тамгын газар, байгууллагууд нь бүтэц зохион байгуулалтаа батлахдаа орон тоо хэтрүүлсэн, албан тушаалтны ангилал зэрэглэлийг өөрөөр тогтоосон тухайн албан тушаалыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид зайлшгүй шаардагдах ур чадварыг бүрэн тусгаагүй зэрэг шаардлага хангаагүй албан тушаалын тодорхойлолтуудыг хуульд нийцүүлэх талаар заавар, зөвлөмжийг өгөн буцаах шийдвэрийг мөн хуралдаанаас гаргав.

 

 

Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн төв болон нутгийн захиргааны байгууллагуудын  төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин