Улаанбаатарт 12 хэм дулаан
2019-11-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин