Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноов
2019-11-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноолоо.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй,

 

харин шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарын үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор, энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна үзжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан “... , бусад албан тушаалтан сонгуульд хууль бусаар нөлөөлөх, ... “санал хураалтын дүнг өөрчлөх”-ийг бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнээд нэр бүхий шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Түүнчлэн шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анх 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуулийн байгууллагад өргөдөл гаргасан өдрөөр тодорхойлсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтад хамаарна гэж үзсэн байна.  

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Battulaga:
Uls toriin togloomoo gej
2019-11-01