БНХАУ: Хиймэл оюун ухаантай, анхны 5G автобус үйлчилгээнд гарлаа
2019-11-01

 

Хятадын Сычуань мужийн нийслэл Чэнду хотод Хятадын анхны 5G автобусыг үйлчилгээнд гаргасан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. 

 

28 км зай туулах рейстэй автобус долоо хоногт нэгээс хоёр удаа явах бөгөөд энэ автобусанд тав дахь үеийн холбооны сүлжээгээр дамжуулах IP телевиз, аялал жуулчлалын газруудын үзвэрүүдийн шууд дамжуулалтыг үзэх, виртуаль орчинд тоглох зэрэг  5G  сүлжээний олон бүтээгдэхүүнтэй танилцах болможтой гэнэ.

 

Түүнчлэн хиймэл оюун ухаан автобусны жолоочийн зан байдал, үйлдлийн талаарх мэдээллийг шууд хүлээж авах боломжийг олгох гэнэ. 

 

Энд дуулгахад, Хятад улс ирээдүйд 5G  технологийг тээврийн салбарт өргөн цар хүрээтэйгээр ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд нүүр царай таниулах системийг хэдийнэ хэрэглээнд нэвтрүүлсэн юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин