Олон улсын сансрын станц дээр цахилгаан зуух туршина
2019-11-01 16:24

АНУ-ын сансрын нисгэгчид Олон улсын сансрын станц дээржингүйдлийн нөхцөлд ажиллах чадвартай шинэ цахилгаан зуух турших талаар Associated Press мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Zero G Oven нэртэй цахилгаан зуухыг Sygnus ачааны хөлгөөр Олон улсын цахилгаан станц руу хүргэх юм байна. 

 

Шинэ зуух нь Олон улсын сансрын станцын экипажийнханд байгаа хоол хүнс халаах хэрэгсэл дээр нэмэгдэх бөгөөд харин сансрын нөхцөлд шинэхэн жигнэмэг бэлтгэх туршилт нь Ангараг гариг руу урт хугацаагаар сансрын нислэг хийх төлөвлөгөөнд нэн чухал гэж эх сурвалж онцолжээ.

 

Шинэ зууханд энэ оны зун станц руу хүргүүлж, хөлдүү хэвээр нь хадгалж байгаа шоколадтай жигнэмэгийн зуурмагыг жигнэж турших гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин