Электорат хөдөлгөөн шинэ залуу улстөрчдийг тодруулна
2019-11-01

УИХ-ын 2020 оны сонгуульд зөв хандлагатай, шинэ үеийн улс төрчдийг тодруулах зорилго бүхий “Электорат” хөдөлгөөн IV чуулга уулзалтаа өчигдөр зохион байгууллаа. Уг хөдөлгөөнийг энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Хамба лам Д.Чойжамц, төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Баабар нар үүсгэн байгуулж, 60 гаруй гишүүд хамтын  тунхаг бичигт гарын үсэг зуржээ. “Электорат” хөдөлгөөний тус чуулга уулзалтаараа “Зөв хүнийг тодруулах судалгаа”-ны тайланг болон одоогийн улс төрийн нөхцөл байдлын судалгаа, мэдээллийг танилцуулав.

 

 

Тус хөдөлгөөнөөс 2020 оны сонгуульд улс орныг зөв чиглүүлж чадах улс төрчдийн судалгааг явуулсан байна. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 29 хувь нь шинэ намын залуу улс төрч сонгоно гэсэн бол 52 хувь нь нам бус бие даасан гишүүнд санал өгнө гэж хариулжээ. Харин 15 хувь нь МАН болон АН-ын туршлагатай улс төрчийг, 4 хувь нь бусад жижиг намаас сонгоно гэсэн байна. Энэ талаар “Электорат” хөдөлгөөний менежер, судлаач Д.Болдбаатар “манай хөдөлгөөн улс төрийн нөхцөл байдлын судалгааг энэ оны 1,5, 10 сард хийсэн. Уг судалгааны үр дүнд 2020 оны сонгуульд улс төрийн намын рейтинг ямар байна, иргэд ирэх жилийн сонгуульд  ямар төлөөлөгч сонгохыг хүсч байна вэ гэдэг гэдэгт асуулга явуулсан. Гурван удаа явуулсан судалгаанд иргэдийн санал өөрчлөгдөлгүй 60 гаруй хувь нь цоо шинэ, мэдлэг боловсролтой, залуу улс төрийн хүчин гаргаж ирэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, улс төрд байгаа МАН болон АН-ын рейтинг төдийлөн өндөр байж чадсангүй. Гэхдээ энэ нь сонгуулийн дүн гэсэн үг биш, зөвхөн судалгаа. Сонгуулийн дүн нь сонгуулийн тухай хуулиар дамжин  илэрхийлэгддэг зүй тогтолтой. Харин судалгааны үр дүнгээр намууд бодлогоо тодорхойлох хэрэгтэй” гэв.

 

Ирэх жилийн УИХ-ын сонгуульд улс төрийн намуудаас өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах “Электорат” хөдөлгөөн шинэ залуу үеийн улс төрчдийн төлөөллийг оролцуулан санал бодлыг сонсов. Мөн эдгээр залуу үеийн төлөөллөөс олон нийтийн санал асуулга явуулж, 500 нэр дэвшигчийг тодруулах аж. Улмаар энэ тоог 76 болтол тунгаан шалгаруулах юм. “Электорат” хөдөлгөөн  талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа “энэ хөдөлгөөн намын харьяалалгүй иргэдийн саналыг тусгасан, шинэлэг судалгаа хийж байна. Хөдөлгөөнд нийгмийн салбар бүрийн төлөөлөл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь том давуу тал. Судалгаанаас харахад ард түмэн төр засаг удирдах шинэ хүнийг эрэлхийлж байгаа нь ажиглагдлаа.анх “Электорат” хөдөлгөөн  шударга хүнийг хайж байсан бол одоо зөв хүнийг хайж байна. Шударга хүн гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт байж. Сонгуульд хэн ялах ёстой гэвэл залуучууд ялах ёстой” гэлээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

Shuud.mn
Сонин хачин
Гадаадын нэртэй, харахаар сонин сонин нөхдүүд орцон нэг ийм гажиг юм бас яваад байнаа цаана чинь.
2019-11-04
zochin:
Тиймээ. Монгол нэр олоогүй яагаад гэвэл бид нар монгол хэлэнд муу
2019-11-04
sho:
boldsaihan l bish shuu humuusee ene hunees bolgoomjil! hun sug! ertontsiin buzar
2019-11-03
Иргэн:
За даа,итгэж болохооргүй,гадны гар хөл болчихоор улс олон харагдна.
2019-11-02
Зураг Авуулсан Нэгэн.:
"ЭЛЕКТОРАТ" ТӨСӨЛ ДАМПУУРСАН ЯАХАВ ЗУРАГ БОЛ ҮЛДНЭ ЭЭ ҮЛДНЭ.
2019-11-02
МИЭЕГИЙН ДАЛД БҮЛЭГЛЭЛ
2019-11-02
Иргэн:
Энэ нөхөд өөрсдөө нэр дэвшиж болохгүй?! Тэгвэл л хүмүүс хүлээж авахаа болино. Гол хийх ажил нь шударга судалгаа явуулж, олон нийтэд мэдээлэх шударга залуучуудынхаа нэрсийг санал болгох
2019-11-02
Иргэн:
Энэ нөхдүүд өөрсдөө
2019-11-02
Ehleed mongol nertei bolchih,
2019-11-02
Иргэн:
Зөв. Ж-нь: ЖДҮ-д нэр холбогдсон гишүүд болон төрийн албан хаагчид гэх мэт,
2019-11-01
Сонгогч:
Эхнээсээ гажиг гадаад нэр чинь олон нийтэд огт таалагдахгүй. хүрэхгүй, ойлгомжгүй байна, Шударга, зөв хүмүүс маш олон байгаа тул сонгож огт болохгүй хүмүүсийн нэрсийг сонгож болохгүй учир шалтгаантай нь олон нийтэд ил тодоор зарлаж тавивал илүү үр дүнтэй ажил болно шүү?!?!?! Нэр дэвшүүлэх намуудад нь энэ жагсаалтаа нээлттэйгээр явуулах хэрэгтэй?! Зөрүүдлээд нэр дэвшүүлээд үзэг л дээ. Яахыг нь харцгаая
2019-11-01
Иргэн:
Зөв. Ж-нь: ЖДҮ-д нэр холбогдсон гишүүд болон төрийн албан хаагчид гэх мэт,
Тоон дотор үзэг зохиж явна гэгчээр нотой нөхөд байна шүү дээ
2019-11-01
Иргэн:
Энэ нөхөд өөрсдөө нэр дэвшиж болохгүй?! Тэгвэл л хүмүүс хүлээж авахаа болино. Гол хийх ажил нь шударга судалгаа явуулж, олон нийтэд мэдээлэх шударга залуучуудынхаа нэрсийг санал болгох
Иргэн:
Энэ нөхдүүд өөрсдөө
Hulgaichuudiin holbootnuud baina. SONGOJ BOLOHGUI!!!!!
2019-11-01
Электорат gej yag yu gesen ug um be, mongol ner oldoogui umuu
2019-11-01
zochin:
Тиймээ. Монгол нэр олоогүй яагаад гэвэл бид нар монгол хэлэнд муу
зайлж үз
2019-11-01