Галуут сумын иргэд УИХ-ын дарга Г.Занданшатарт хандлаа
2019-11-02

 

 

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа.

 

Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2009 онд “Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз нь түдгэлзсэн ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргэсэн байна. Түүнээс хойш “Тулга жаргалант”, “Эрдэнэ хулгана интернэйшнл” гэх компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар дээрх нутаг руу удаа дараа дайрсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.

 

 

2017 оны 10-р сарын 05-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх газар нутаг багтсан нийт 28860 га газрыг Байгалийн нөөц газрын зориулалтай 15 жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.

 

Гэвч энэ зун, намраас эхлэн “Эрдэнэ хулгана интернэйшнл” компани ашиглалт, олборлолт явуулахаар зэхэж, газар нутаг руу нь дайрч эхэлсэн байна. Тиймээс багийн 120 орчим малчин өрхийн идээшил нутаг, 20 гаруй өвөлжөө, хаваржаатай, Бөөнцагаан нуур, Байдраг, Галуутын голуудын цутгал, Хангайн нуруунаас эх авсан Өлзийт голын ай сав, рашаан булагтай, отрын бүс нутгийг уул уурхайн сөрөг нөлөөнд автуулахгүй байх, “Гацуурт” ХХК-ийн MV011917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар арга хэмжээ авч өгөхийг дээрх иргэд Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг холбогдох яам, байгууллагуудад тавьж,  шийдвэрлэхэд анхаарал тавих болно гэдгээ илэрхийлэв.    

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
2012 онд Занданшатар нарын санаачилсан эх оронч хуулийн балгаар ГХО бараг таг зогссон балаг өнөөг хүртэл үргэлжилсээр байгааг бид мартаагүй байгаа шүү?! Дахиж мйм мулгуу тэнэг эх орноо сүйрүүлсэн хууль санаачилваа. Тэрэнд орвол Наранхүү шиг гөй болохгүй мөрөөрөө явсан нь дээр шүү
2019-11-03
Иргэн:
Орон нутагт ажиллаж байгаа уул уурхайнханд учирдаг бас нэг хүндрэл бол Босоо хөх монгол мэтийн нөхдүүд шантаажилж мөнгө нэхээд өгөхгүй бол малчид, сумын төвийн ажилгүй иргэд, нинжа нарыг турхирч үймээн самуун дэгдээж байдаг юм шүү
2019-11-03
Иргэн:
Бороо гоулдынхан Баруунхараа, Зүүнхараа сумдад жил бүр сум хөгжүүлэх санд нь 250.000$ өгч түүгээр нь сумын иргэддээ ногоо тарих мэтийн ажилд нь хүүгүй зээл олгодог байсан. Бороогийнхон нөхөн сэргэнлтээ хиыгээд явсан. Харин тэр татвар төлөлгүй алт олборлосон явдал бол манай төр, засгиынханы баталсан цоорхой хуулийн гай. Бороогийнхоны буруу огт биш.
2019-11-03
Иргэн:
АМНАТ-ын тодорхой хувийг аймаг, сум, багт нь төсөв дээр нь нэмээд өгдөг байвал орон нутгийнхан уул уурхайнханыг хэзээ ч ад үзэхгүй. Гол нь хяналтаа сайтар тавиад нөхөн сэргээлтээ сайн хийлгэж сурах хэрэгтэй. Зарим орон нутгийн удирдлагууд өөрсдөө санаачилан нэхэж боож хааж баыж авилга авчихахд юу ч дуугарч чадахгүй амаа үдүүлчихээд нөхөн сэргээлт хийлгэж чаддаггүй нмйтлэг дутагдал байна. Тэгэхээр дан уул уурхайнханыг буруутгахгүй төр засгийн түшмэлүүдтэйгээ хариуцлага тооцож байх хэрэгтэй. Иргэд орон нутгийн дарга нараасаа шаардах ёстой.
2019-11-03
Kkkk:
Nom jurmaar ni avsan bol heden ailaas bolj yu gej tsutslah ve yamar Saddam Gaddafi baigaa bish. Gol ni nohon sergeelt tatvaraa avah estoi
2019-11-03
Уурхайчин:
Иргэд ингэж гүйцгээдгийг болиулах хэрэгтэй. Орон нутагт чинь төр, засгийн төлөөлөл гэж байдаг юм байгаа биз дээ. Тэдэн рүү нь хөөгөөд явуулах хэрэгтэй. Орон нутгийн төр, засаг нь ажлаа хийдэггүй газрынхан л аргаа бараад ингэж яваа байх даа. Иймэрхүү ажлаа муу хийдэг дарга нараа огцруулахгүй юү?!
2019-11-03
Teneg um, tegeed l tenegtej irhed ni licence tsutslaaad baival yu boloh um
2019-11-02
Уурхайчин:
Иргэд ингэж гүйцгээдгийг болиулах хэрэгтэй. Орон нутагт чинь төр, засгийн төлөөлөл гэж байдаг юм байгаа биз дээ. Тэдэн рүү нь хөөгөөд явуулах хэрэгтэй. Орон нутгийн төр, засаг нь ажлаа хийдэггүй газрынхан л аргаа бараад ингэж яваа байх даа. Иймэрхүү ажлаа муу хийдэг дарга нараа огцруулахгүй юү?!
Иргэн:
Өмнө нь Урт нэртэй хуульд орж байсан бол гол горхи, ой модтой ойрхон гэсэн үг тул иймэрхүү шороон ордуудыг ашиглахгүй байх нь зөв. Ер нь цаашдаа зөвхөн үндсэн чулуун ордуудаа олборлосон нь зөв шүү
2019-11-02
Иргэн:
Гацуурт хэмээх луйварчингаас луйвардсан аш гт малтмалын гэрчилгээ нэртэй луйварын баталгааг цуцлаж өгөх хэрэгтэйшдээ?!
2019-11-02