Улаанбаатарт 3 хэм дулаан байна
11-4

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэрхийг анхааруулж байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин