Цэцийн дарга “суудал”-тайгаа үлдэнэ гэж зүтгэх вий дээ
2019-11-04

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригийн 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчсон байдаг. Гэсэн ч 20 настай онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.   Түүнийг эхлээд саатуулан шалгасан ч Венийн хэлэлцээрийн дагуу суллагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгчээ. Үүнийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээлэв.  Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон улсад Монголын нэр хүнд унахад хүрч байна.

 

 

Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг хариуцлагын жишээ олон улсад нэлээд бий.   Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Японы Худалдааны сайд Ишу Сугавара сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа огцрох болсноо мэдэгдсэн. Түүнийг сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бэлэг тараасан хэмээн буруутгасан юм.  Түүний дараа буюу ердөө хэдхэн  хоногийн өмнө мөн л  Японы  Хууль зүйн сайд сонгуулийн хууль зөрчсөн хэмээн албан тушаалаасаа огцорлоо. Сайд Кацуюки Кавай сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг тогтоожээ. Кавай сайд өөрийгөө буруутай хэмээн үзээгүй ч Засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ. Харин манайд улсад төрийн соёл, ёс зүй хариуцлагын асуудал эсрэгээрээ халдашгүй дархан байдал нэрээр сандал суудал, эрх мэдэлтэйгээ үлдэх гэж зүтгэдэг.

 

Үүний нэг илрэл нь Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д ёс бус асуудалд орж, саатуулагдах хэмжээнд асуудал нь яригдаж байхад УИХ-ын дарга нь энд “өмөөрөх”өнгө аястай мэдэгдэл хийж байх жишээтэй.   УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэлдээ “Цахим орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Бид Үндсэн хуулийн цэцтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн. Тэдний зүгээс Цэцийн дарга ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Харин түүний ард сууж явсан хүн асуудалд орсон. Энэ асуудалд үл ойлголцол үүссэн гэж хэлсэн. Гэхдээ хэргийг шалгаж байна. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх.

 

Хэрэв Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой”  гэсэн байр суурийг илэрхийлэв.  Удахгүй  Цэцийн дарга Д.Одбаяр эргэж ирээд эрх мэдэлтэй үлдэхээр өөрийгөө буруугүй гэх мэдэгдлийг хийгээд зогсч байхад гайхах юм алга.  БНСУ-д сайд нь иргэддээ бэлэг тараасан үндэслэлээр өөрсдөө огцордог.  Харин манайд Цэцийн дарга нь  улс орныхоо нэр хүндийг унагачихаад суудалтайгаа үлдэхээр улайрах вий дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Монголд ирээд хэрэггүй л дээ. огцрох өргөдлөө цахимаар явуулсан нь дээр
2019-11-05
zochin:
Hurald oroltsoh nereer 5 -6 honogiin omno niseed baihdaa ch yahaw dee.Tomilolt, buudliin zardal gej taluuj baigaa biz.ert ochsihoor tolowlood oortoo gai duudaj dee
2019-11-05
Бор шидмэс аваад Богд уулын модруу явдаа Одка
2019-11-04
Чи өөрөө орк үхэр мөн байна
2019-11-04
Монгол жирийн иргэн:
Солонгосийн тал андуураад хүнийг хилс хэрэгт унагаж нэр төр , албан тушаал , улс орныг минь баолаллаа. Одоо солонгосийн хуулийн байгууллага, тв-үүдээс хохрол 20 сая доллар нэхэж бас нэр төрөө сэргээлгээ. Ёстой баларсан юм. Намайг бол бас яая гэхэв тгсгээд уур гарахаар зүгээр болно биз.
2019-11-04
ЦЭЦИЙН ДАРГА:
ҮНДСЭН ХУУЛИЙГ НЬ ӨРЛӨЧИХӨӨД ГОЛЫГ НЬ ГОГДОЖ БАЙХАД ЦЭЦИЙН ДАРГА НЬ, ИНДОНЕЗИД ЗУГААЛАХ ГЭЭД / ҮХСЭН АЦНЫ ХУРАЛ БАЙХАВ ДЭЭ / VIP АНГИЛЛААР, ХАМГИЙН ҮНЭТЭЙ БИЛЕТЭЭР, ХАМГИЙН ҮНЭТЭЙ НИСЛЭГЭЭР , БАС БОЛООГҮЙ, АРХИ УУЧИХСАН, ТАНСАГЛАЧИХСАН, ҮЙЛЧЭГЧ ОХИДЫН БӨГС БӨӨРИЙГ ИЛЖ ТААЛСАН ШИГЭЭ ЯВСЫМ БИЗ ДЭЭ....
2019-11-04
khuurkhii setgeliin shartay , arkhiny shartay nukhur khurald yamar suusan bolokh we dee . ochood yaj biee umuurukh tukhaygaa l bodoj suugaa daa
2019-11-04
zochin:
Tetgevriin shar semjilsen uvguchuuleesee salaachee
2019-11-04
зочин:
Гаж донтон Монголын болон Солонгосын ард түмнээс уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй.
2019-11-04
Зочин:
Арын суудалд сууж явсан гэмгүй нэгэн нь монгол хүн л битгий байгаасай даа. Гадаад хүн сууж явсан бол Цэцийнхэн ингэж гүтгэнэ гэж саналтгүй. Монгол монголоо бол гүтгэх байтугай зүгээр л алчихдаг юм чинь тэр бол асуудал биш. Гэмгүй нэгнийг гэмтэн болгоод өнгөрвөл бүр л шившгээ дэлгэх юм байна даа хөөрхий.
2019-11-04
бид:
Хэрэг хийгээгүй ч гэх шиг муу бөгс долоогч чинь
2019-11-04
Зочин:
Та нар яахаараа ийм хэрүүлч хов хөөсөн хөгийн юм ярьцгаадаг илүү үгтэй оркууд вэ. Буруутай буруугүйг нь шүүгээд шийтгэлээ энэ хүн авах нь тодорхой л юм байна . Та нар бүү хүн яллаад бай эсвэл бүү өмөөр. Солонгосын бүх тв ээр гаргалаа. Тэд андуурч хүн гүтгэсэн бол бас л хариуцлагаа хүлээнэ.
2019-11-04
Чи өөрөө орк үхэр мөн байна
ЗОЧИН:
ИЧИЖ АМЬДАРААЧЭЭ
2019-11-04
зочин:
Хэрэг хийгээгүй бол суудалдаа үлдэж л таарна.Хэн нэгэн бүтэлгүй хүний хийсэн балгийг зүгээр явж байсан хүн үүрэх ёсгүй.Суудлаас нь авч хаях сонирхол бол хүний мууд туйлын дуртай хүмүүст л байдаг байх даа
2019-11-04
Solongosoos:
Odbayariin ariin suudald suuj bsan hvn bsan ch gsn Odbayar ulsaa bodood yos zvin hariutslaga hvleej sain duraaraa ogtsroh heregtei.Tegej baij manai ulsiig gadaadiin uls oron ard tvmen uur nvdeer harna.
2019-11-04
Ийм хүн:
Наанадаж л онгоцонд архидан согтуурдаг нь зохисгүй!
2019-11-04