Гүүрнээс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ
11-4

Онцгой байдлын аврагчид гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйн амь насыг авран хамгаалжээ.

 

Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019.11.03-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Очтол нь үсрэлгүй хүлээгээд байж байна гэдэг бол айлгаж л байсан юм байна л даа! Ийм юмнуудыг чигт нь орхичихвол үсрэхгүй л байхгүй юу!
2019-11-05