Сэрэмжлүүлэг: 10 настай хүү амиа хорлохыг завджээ

Арван настай хүү өндрөөс үсэрч амиа хорлохыг завджээ.
Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт 5 давхар байрны дээвэр дээрээс эрэгтэй хүүхэд үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага 2019.11.02-ны өдрийн 12:23 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 12:26 цагт очиж 3 минут ажиллаж Т /10 настай, эрэгтэй/-г аварч, сумын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн тухайн өдөр "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд өндрөөс хүн унах гэж байна" гэсэн дуудлагыг 13:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:07 цагт очиж 20 минут ажиллаж байрны 6 давхраас иргэн Н /23 настай, эмэгтэй/ унах гэж байсныг аварч Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ