ЦЕГ: УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон хэрэг бүртгэгдээгүй
2019-11-04

УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулагдсан тухай мэдээлэл цацагдаад байна. 

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ийм мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө. 

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан гэх мэдээлэл гарсан ч албаныхан энэхүү мэдээллийг үгүйсгэж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цагдаа залгиж дээ
2019-11-05