ОХУ: Царай таних системийн тусламжтайгаар 3000 гаруй хэргийг илрүүлжээ
2019-11-04

 

Оросын нийслэл Москва хотод царай таних ажиглалтын системийн ачаар энэ онд 3249 гэмт хэрэг илрүүлсэн гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

"Аюулгүй хот" аппарат, программын комплексийн хүрээнд биометрийн үзүүлэлтээр таних систем хөгжүүлж байгаа бөгөөд хүний царайг таних видео ажиглалтыг цаашид ашиглах нь ихээхэн хялбар, давуу талтай гэж Москвагийн Дотоод хэргийн газар онцолжээ.

 

"Өмнө нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг онцлох шинж, ам зураг гэсэн цаасан хэлбэрээр авдаг байсан бол одоо энэ явцыг автоматжуулах боломж гарсан" гэж Дотоод хэргийн газар мэдэгдсэн байна.

 

Одоо Москва хотод хүний царайг таних 3000 гаруй ухаалаг ажиглалтын камер ажиллаж байгаа бөгөөд цаашлаад камержуулсан бүхий л хэсгүүдэд энэ төрлийн камерыг суулгаснаар нийтдээ 160 мянга болж, гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг хялбаршуулна гэж үзэж байгаа аж. 

 

Гэмт хэрэгтнүүдийг ажиглалтын камерын тусламжтайгаар илрүүлэх системийг 2018 онд туршилтын журмаар нэвтрүүлсэн байна. Туршилт амжилттай болсон тул хот даяар суурилуулахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hamgiin tom gemt heregten putin bolloo
2019-11-04