Д.Тогтохсүрэн: МАН Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
11-4

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

 

-УИХ 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар II III IV хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. 20 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажиллаж, хэд хэдэн хувилбар боловсруулж байна. Нийт дүнгээр нь 250 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж, тэр хэмжээгээр зарим зардлыг нэмж байна. Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарал тавьж байна. ХСҮТ-д анхаарч, мөн томоохон эмнэлгүүдийн төхөөрөмжийг шинэчилнэ. Хавдрын эрт оношлогоог илрүүлэх чиглэлээр хууль баталсан. Нийслэлийн хэмжээнд шинээр 6 ЕБС барихаар төсөвт мөнгө тусгана. Нийслэлээс 319.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа. Үүнийг бууруулж өг гэж нийслэлээс сонгогдсон гишүүд тавьдаг. Энэ асуудалд зохицуулалт хийнэн. 

 

Мөн Элчин сайдуудыг томилох асуудлыг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн саналыг бүлэг дэмжсэн байгаа хэмээв. 

 

-Төсвөөс ямар ямар таналт хийж байна вэ?

 

-Төсөв дээр тодорхой саналыг хасч байгаа. Зарим хөрөнгө оруулалтын дүнг бууруулж, он дамжуулж байгаа. 

 

-Ашигт малтмалын тухай хуулийг заалтыг ҮХЦ хүчингүй болгосныг хэлэлцсэн үү?

 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг чөлөөлвөл 2020 орны төсөв дээр 1,2 их наяд дутахаар байгаа. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин