АНУ-ын өр шинэ дээд амжилт тогтоолоо
2019-11-05

 

АНУ-ын улсын өр 23 их наяд долларт хүрснээр дээд хэмжээнээсээ хэтэрсэн талаар тус улсын Сангийн яам мэдэгджээ. The Hill сонины мэдээлснээр АНУ-ын үндэсний өр Дональд Трампыг ерөнхийлөгч болсноос хойш эрс өсөх болсон гэнэ. Трампыг тангараг өргөх үед улсын өр нь 20 их наяд доллар байжээ.

 

Харин одоо 23 их наяд долларт хүрсэн бөгөөд секунд тутамд 10 мянган доллараар өсч байгаа бөгөөд энэ бол зүгээр ч нэг тоо биш АНУ-ын санхүүгийн ирээдүй урьд хожид байгаагүйгээр "баргар" байна гэж шинжээчид онцолсон байна. 

 

Америкийн түүхэнд ДНБ болон өрийн харьцаа хамгийн өндөр байсан нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах 1946 он гэнэ. Тухайн үед Америкийн өр ДНБ-ийнх нь 104 хувьтай тэнцэж байжээ.

 

Үүний дараагаас 1980-аад он хүртэл өр буурсан ч дахин нэмэгдэж эхлэсэн байна.

 

Шинжээчдийн үздгээр, ийнхүү өр нэмэгддсэн нь Рональд Рейганы үед тус улсын цэргийн хүч бэхжиж, ингэснээр Пентагоны төсөв 35 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Цаашлаад, АНУ-ын өр Барак Обама Ерөнхийлөгч байх үед хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд тухайн үед өр 20 их наяд долларт хүрчээ.

 

Харин Дональд Трампын тухайд, өөрийнх нь удирдлагын үед  төсвийн хомсдол нэг их наядаас давсан гурав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Өнөөгийн байдлаар АНУ-ын өр ДНБ-ийнх нь 78 хувьд хүрчээ.   

 

Өнөөгийн нөхцлөөр таамаглавал 2034 он гэхэд энэ үзүүлэлт 101 хувь, харин 2049 онд 144 хувьд хүрнэ гэж шинжээчид онцолсон байна. 

 

АНУ-ын өр зах зээлд хэтэрхий томдож байгаа бөгөөд үүнийг дагаад хүчтэй хямрал нүүрлэж, олон оронд хүндхэн цохилт болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тухайлбал, Оросын эдийн засагч, шинжээч Екатерина Новикова RG агентлагт  өгсөн тайлбартаа Америкийн өр дэлхий дахиныг хямралд оруулна гэж онцолжээ.

 

"Харамсалтай нь Америкийн эдийн засгийн өр улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн системийг өөрчлөх сонголтын өмнө дэлхий дахиныг аваачих хүртлээ үргэлжилнэ. Америкийн өр ийм хэмжээнд хүрсэн нь тогтолцоог бүхэлд нь нураах бөгөөд энэ нь дэлхийн бүхий л оронд хүндээр тусна" гэж тэрбээр өгүүлсэн байна.

 


 

Shuud.mn
Сонин хачин
Ам.доллар бусад валюттай харьцуулахад огцом сулрах төлөв харагдаж байна
2022-02-08
Xar jigsaaltand oruul
2019-11-05