559 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгов
11-5

 

Энэ оны 01 дүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хянан, хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгож байна.

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 40 дүгээр өргөтгөсөн хуралдаанаар Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий зэрэг нийт 6 аймгийн 56 байгууллагын 732 албан тушаалд хамаарах 559 төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг гаргалаа.

 

Өргөтгөсөн хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдах болон гүйцэтгэх ажилтны албан тушаалын тодорхойлолтыг хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгосон юм.

 

Энэ удаагийн хуралдаанд аймаг тус бүрээс  7-16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, нийт 6 аймгийн 86 төрийн албан хаагч хүрэлцэн ирж оролцов.

 

Өмнөх жилүүдэд тухайн албан тушаалтны мэргэжил, туршлагад тааруулан албан тушаалын тодорхойлолтыг баталдаг байдлыг өөрчилж тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн мэргэжил, мэргэшил, ур чадварыг харгалзан үзэж баталж байгаагаараа онцлогтой.

 

 

Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн төв болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene neg ajiliin sadaa. yamar ch hereggui arga hemjee
2019-11-05