Орон сууцны хорооллуудын онцгой зөрчил
11-6

Нийслэлийн Онцгой байдлын газраас орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.

 

 

Нийт төв зургаан дүүргийн 62 орон сууцны хороололд шалгалтыг зохион байгуулж, 182 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн, зөрчил дутагдлыг 26 буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох баримт бичгийг Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 

Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хувиар авч үзвэл:

 

 Нийт зөрчлийн  10 хувь  буюу 19 нь  Барилга байгууламж, задгай агуулах, галын гадна шат, гал унтраах автомашины усны эх үүсвэрт хүрэх зам гарц, хонгил, нүхэн гарц нь автомашин явах бүрэн бололцоотой, өвлийн цагт цас, мөснөөс цэвэрлэгдсэн байнгын бэлэн байдалд байна гэсэн заалтыг зөрчсөн,

 

13 хувь буюу 24 нь болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц дагуу аваар ослын гэрэлтүүлэг төлөвлөөгүй,

 

14 хувь буюу 26 нь барилга, байгууламж дотор гал эсэргүүцэх усан хангамжийн систем төлөвлөсөн боловч хоолой, хошуу, крант, иж бүрдэл байхгүй,

 

18,2 хувь  буюу 51 нь галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон боловч ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангаагүй,

 

34 хувь буюу 62 нь Орон сууцны хороолол нь гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай бэлтгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Тиймээс Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.

 

 

Мөн гал унтраах тусгай зориулалтын автомашины хүрэлцэн очих зам талбай хааж хашаа, хайлс, контанейр, гарааш зэргийг байрлуулсан 9 зөрчлийг арилгуулж, зам гарцыг чөлөөлж тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
за:
УЛААНБААТАР ГАЛЫН машин байтугай ЯВГАН хүн явах ЗАЙ АЛГА,АРАЙ ДЭНДЭЖ бна ХОтоо өөргазар байгуулмаар юм. GOBY сауны баруун талын туслах зам заслаа, Тэгээд ЯВГАН замыг нь бхгүй болгочихсон,Одоо замаар дүүрэн МАШИН зогсчихсон ХҮН, МАШИН БҮГД машин замаараа явах гэж мАХАА ИДЭЖ бна
2019-11-07
ulaanbaatariin emegtei:
Nuh shahdag togloom shig barilgiin zowshooroloo ogohoo boliochee zawaan yumnuud
2019-11-06
Өрлө:
ОНЦГОЙН ДАРГА НАР ӨӨРСДӨӨ БАРИЛГА ХООРОНДЫН ЗАЙ ХЭМЖЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОДОГ ШҮҮ ДЭЭ. МАШ ХҮНД СУРТАЛТАЙ ГЭХДЭЭ ЭНЭ ОЛОН ШАВААРАЛДСАН БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ТЭД ОЛГОЖ УЛСЫН КОМИССОД ОРЖ АЖИЛЛАЖ ХҮЛЭЭЖ АВДДАГ МӨРТЛӨӨ СҮҮЛД НЬ ӨӨРСДИЙН ХИЙСЭН БУРУУ ЗҮЙЛЭЭ ХЭН РҮҮ ТОХООД УЙЛААД БНАА ОНЦГОЙН ДАРГА НАРАА ТА НАР ДҮРЭМ СТАНДААРТААР НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БОЛ НОРМ ДҮРЭМ ЗӨРЧИЖ БАРИГДСАН БАРИЛГЫГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БОЛ ИЙМ БАЙДАЛ ҮҮСЭХГҮЙ БАЙСАН. ӨӨРСДӨӨ ЯМАР АРГААР БУРУУД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДГОО ТАЙЛБАРЛААЧ БАДРАЛ ТЭРГҮҮТЭНГҮҮДЭЭ ТА НАР УЛСЫН МӨНГӨ ХУСАХААС ӨӨР ХИЙЖ СЭТГЭЖ БАЙГАА ЗҮЙЛ АЛГА
2019-11-06
Po:
Negent orj ireed irged unaad ybj bga olon mashiniig tgd yahuu. Anhnaasaa zow bodlogoor oruulj ireh estoi bsn shd
2019-11-06
зочин:
Авто зам саадгүй байх ёстой мэтээ.Манай ХУД-н 15-р хороо хурд хороолол хамгийн зүүн талаараа шууд явчих замтай болчихсон бол аятай юу даа.Манайхан гэж нэг шалихгүй хувийн эрх ашгаа бодоод л элдэв эсэргүйцэл гаргах юм.Шулуун замыг нь эсэргүйцээд хороолол дотроо явах боломжгүй шахам.Ёстой л гал гарвал галын машин саадгүй явах ямарч боломжгүй.Эрх ашгийн тулд биш эсэргүйцэхийн тулд эсэргүйцэхээ болимоороо
2019-11-06