Нийтийн эзэмшлийн байранд гарсан галыг бүрэн унтраалаа
2019-11-06

Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, 34б байрны 4 дүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16:46 цагт НОБГ-т ирсэн байна.

 

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, галыг бүрэн унтраалаа.

 

 

Тус байрны 4 дүгээр давхрын 17 тоотын тагт болон барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин