Тамхи татвал "солиотой" болно
2019-11-06

 

Тамхи татах дуршил нь сэтгэл гутрал болон шизофрени эмгэг үүсэх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг гэнэ. Ийм дүгнэлтийг 450 гаруй мянган хүн дээр хийсэн судалгааны дүнд Их Британийн судлаачид гаргасныг  Psychological Medicine мэдээлжээ. 

 

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар тамхи татдаггүй британичууд тамхичидтай харьцуулахад шизофрени өвчнөөр өвдөх эрсдэл 2,27 дахин бага байсан бол тамхи татдаг хүмүүсийг бусадтай харьцуулахад сэтгэл гутралд орох нь 1,99 дахин их байсан гэнэ. 

 

Хорт зуршил болон дээрх эмгэгүүд хоорондоо холбоотой гэдгийг тогтоосон ч чухам ямар шалтгааны улмаас тамхи татдаг хүмүүс энэ төрлийн эмгэгт өртдөгийг тогтоож чадаагүй аж.

 

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар никотин шизофрени болон сэтгэл гутрал бий болохтой шууд хамааралтай серотонин болон дофаминыг боловсруулах явцыг алдагдуулдаг байж болзошгүй гэнэ.

 

Энэ чиглэлд цаашид судалгаа, туршилт хийснээр сэтгэцийн өвчлөл үүсэх механизм болон түүнтэй тэмцэх аргуудыг нарийн тогтоох боломжтой болно гэж эрдэмтэд найдаж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин