Сирид АНУ-ын 800 орчим цэрэг үлдэнэ
2019-11-06

 

Сирид 800 цэрэг үлдээх төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталлаа. Энэ төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь Сирийн газрын тосны орд газруудыг хяналтандаа байлгах явдал гэж Associated Press агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн төрийн тэргүүн 11 дүгээр сарын нэгний өдөр Пентагоны төлөөлөгчидтэй уулзсан байна. Үүний дараа АНУ-ын цэргүүд хамгаалах Сирийн дорнод хэсэг дэх бүсийг өргөжүүлэх төлөвлөгөөг баталжээ.

 

Төлөвлөгөөний дагуу Дейр-эз-Зор болон Хасеке хотуудын хооронд байх курдуудын хяналтандаа байлгадаг газар нутгийн ихэнх хэсэг Америк цэргүүдийн хамгаалалтад шилжих аж.

 

Хичнээн тооны бие бүрэлдэхүүн Сирид үлдэх талаар Пентагон нарийн мэдээлээгүй ч АНУ-ын цэргийнхнээс өгсөн мэдээллээр "Сирийн өмнөд хэсэг дэх Эт-Танф бааз дээр байгаа 200 цэргийн албан хаагчийг багтаасан 800-аас доошгүй цэргийн албан хаагч" үлдэж магадгүй гэнэ. 

 

 

Сирийн газрын тос хэнийх болох вэ?

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
1111111:
АНУ-д хүний эрх зөрчигдөөд байна гээд Орос цэргийн бааз байрлуулах боломж хэр вэ? Hong Kong-д асуудал хүндэтрлээ гээд АНУ-ын цэргийн бааз байрших хэр боломжтой бол? Турк иргэдийн эрх ашиг германд их хурц байдалд байна гээд Турк цэргээ НАТО-ийн блокт байршуулах-тай адилхан сонсогдох юм. Хүний эрх ярьж хөрөнгөнд нь эзэн суух үйлдлээ бүр улаан цайм явуулах юм дөө... 13-14-р зуунд Монголчууд ч гэсэн ингэж байсан байх гэж найдна
2019-11-06