Баянзүрх дүүргийн цагдаа иргэнийг өмнөө сөхрүүлж, хэрэг тулгажээ  
2019-11-06

Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийнхэнд хандлаа. Түүнд өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн саатуулж, мэдүүлэг авсан байна. Ингэхдээ тус цагдаагийн хэлтсийн хошууч Баасанжав иргэн Ц.Пүрэвдоржийг өмнөө сөхрүүлэн суулгаж, хэрэг хийсэн гэх бичигт гарын үсэг зурахыг хүчээр тулгасан байна. Гэхдээ Ц.Пүрэвдоржид ямар өргөдөл, гомдол ирснийг огт танилцуулаагүй гэнэ.

 

 

Ц.Пүрэвдорж нь хүнсний ногооны чиглэлээр бизнес эрхэлдэг байна. Бизнесийн шугамаар хамтран ажилласан хүнтэйгээ хоёр сая төгрөгийн маргаан үүссэн бөгөөд уг асуудал нь өдгөө залилангийн хэрэг болон хувирч, цагдаагийн албан хаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн дарамталж эхэлснийг тэрбээр мэдээллээ. Тэгээд зогсохгүй цагдаа түүний эхнэр хүүхдийг, өндөр настай ээжийг нь дуудаж, дарамталж байгааг хэллээ.

 

Бизнесийн хамтрагчдын дунд үүссэн хоёр сая төгрөгийн маргаан өдгөө тус бүр зургаан сая төгрөгийн хохиролтой дөрвөн бичигт гарын үсэг зуруулснаар үргэлжилж байгаа гэнэ. Тиймээс Ц.Пүрэвдорж Баянзүрх дүүргийн прокурорт хандаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг лавласан байна. Харин прокурорын байгууллага “иргэн Ц.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй байна” гэсэн лавлагааг өгчээ.

 

Мөн тэрбээр энэ асуудлаар ЦЕГ болон нийслэлийн Цагдаагийн газар гомдол гаргасан байна. Иргэн Ц.Пүрэвдорж "Цагдаагийн мафи бий болсон нь үнэн юм байна. Хоёр сая төгрөгийн асуудлыг дэвэргэж байгаа юм чинь үүнээс их мөнгөн дүнтэй бол намайг шууд шоронд хийх юм байна. Дарамталдаг, бизнесийг нь булаадаг, эрүүдэн шүүдэг нь үнэн юм байна. Тиймээс шударга бус зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ" гэдгээ хэллээ.  

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зз:
Үгээ олж хуцаач чамайг алуулж байхад цагдаа битгий таараасай
2019-11-07
Гомдолоо сайн гарга бүх шатанд заргалд
2019-11-06
БАРИМТ:
НАДАД Ч БАРИМТ БИЙ.МОНГОЛЫН ЦАГДАА НАР.МАШ МУЛГУУ.БҮХ.ХҮНИЙГ ГЭМТ.ХЭРЭГТЭН ГЭЖ ҮЗДЭГ ЮМ.БИЛЭЭ.УГ НЬ ХЭРЭГ ХИЙСЭН ЭСЭХИЙГ ШҮҮРЭЭС Л ЭЦЭСЛЭН ТОГТООДОГ ЮМСАН.
2019-11-06
Unen shdee. Tsagdaa nobsh bolrson
2019-11-06
Сүүлийг үеийн цагдаа ч гэждээ. Цөөвөр болждээ.
2019-11-06
Цэка:
Тэр цагдаа цаад хүнэжс хахуул авчихаад,төрийн хувцасаар биeхаасан онгироо новш байна даа.Цагдаагын ёс зүй гэж заримд нь байдаггүй бололтой.
2019-11-06
зочин:
Өмхий цагдааг ажлаас нь халаач ,Төрийн хуулийн нэр барьж доромжилсон бна ш дээ, Баатаржав ааааааааааааааа
2019-11-06
Өнөөгийн монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд нэг иймэрхүү л байгаа л даа үнэн.
2019-11-06
ene neg heden baitsaagch nerteu psda nar bvgd im shdee
2019-11-06
Хогийн цагдаа нарыг алж байвал таарна.Хоолоо олж идэж чадахгүй өлсөглөн цагдаа нар ийм ажилдаа сайн шүү.
2019-11-06
Зз:
Үгээ олж хуцаач чамайг алуулж байхад цагдаа битгий таараасай
эхлээд шуудл байцаагчасаа эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг харах хэрэгтэй.тэрнээс биш шууд байцаалт өгөх ёсгүй. тайлбар бичиг өгч болно
2019-11-06
Гомдолоо сайн гарга бүх шатанд заргалд