Владимир Зеленский АНУ-ын иргэнийг зөвлөхөөрөө томилжээ
2019-11-06

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын иргэн Эндрю Роман Макийг орон тооны бус зөвлөхөөрөө томилсон талаар ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. 

 

Эндрю Роман Мак Вашингтон дахь Украины Asters хуулийн фирмийн дарга бөгөөд АНУ, Украин, Хамтын нөхөрлөлийн орнуудын оролцоотой олон улсын хэлэлцээрт оролцдогоор аж. Түүнчлэн тэрбээр бизнесийг бхэжүүлэх, монополийн эсрэг эрх, хөрөнгийн зах зээл, төрийн зохицуулалтын салбарын шинжээч юм байна. 

 

Мөн Америкт төдийгүй Украинд өмгөөллийн эрхтэй гэж Интерфакс мэдээлжээ. Эндрю Роман Макийг 2010 онд Киев Пост сонин Украин дахь хамгийн нөлөө бүхий гадаадын иргэдийн нэг хэмээн нэрлэж байв.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин