Ч.Хүрэлбаатар: Страто ХХК улсаас 3.2 тэрбум төгрөг буцааж авах хүсэлтээ өгсөн
6 өдөр

АМНАТ-ыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Засгийн газар засах боломжгүй аж. Харин УИХ Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Өнгөрсөн жилүүдэд АМНАТ-аас хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлсэн вэ?

 

-2018 онд 1 их наяд 64 тэрбум төгрөг, 2019 оны эхний 9 сарын байдлаар 1 их наяд 94 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлого улсын төсөвт хуримтлагдсан. Харин 2020 оны төсөвт АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тусгасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж энэ орлого эргэлзээтэй болоод байна.

 

-Цэцийн шийдвэр "Говийн элч", "Страто" ХХК-иудад ашигтай гарсан тухай ярьж байна. Энэ компаниуд ямар хэмжээний АМНАТ төлдөг вэ?

 

-Яригдаад байгаа Страто ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-иас 72 ам.доллараар нүүрс авдаг. Дотооддоо борлогдож байгаа учраас АМНАТ-ын татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ Страто биш нүүрс борлуулж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК төлдөг.

 

Эрдэнэс Тавантолгой ХК өөрсдөө 92 ам.доллараар нүүрс гаргаж, эндээсээ 8 хувийн АМНАТ-ыг төлдөг. Страто ХХК 2.5 хувийн АМНАТ шингэсэн үнээр нүүрс аваад гаргахдаа 6.5 хувийн АМНАТ төлдөг. Ашигт малтмалын хуулиар давхар татвар авахгүй гэж заасан учраас Эрдэнэс Тавантолгойн авдаг 2.5 хувийг хасаад Страто ХХК 4 хувийн АМНАТ төлдөг.

 

-Нүүрсээ боловсруулж зарвал илүү үнэд хүргэнэ. Гэтэл боловсруулж байгаа компаниудыг дэмждэггүй гэсэн шүүмж бас гарсан?

 

-Нүүрс экспортолж байгаа тохиолдолд НӨАТ-ыг 0 хувиар авдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн явцад төлөгдсөн НӨАТ-аа боловсруулах үйлдвэр бүгдийг нь буцааж авдаг гэсэн үг. Миний ойлгож байгаагаар Страто ХХК одоо улсаас 3.2 тэрбум төгрөгийг буцааж авах хүсэлтээ өгсөн байгаа.

 

-Уул уурхайн салбарынхан цэцийн шийдвэрийг гайхаж  хүлээж авсан.

 

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүддээ баярлаж байна. Яагаад гэвэл тэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу АМНАТ-ыг төлөх ёстой татварыг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. АМНАТ-ыг төлнө гэж байгаа бүх аж ахуйн нэгжүүддээ баярлалаа. Энэ бол үнэхээр эх оронч сэтгэл мөн.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Ард иргэдээ татвараар ядууруулж байгаа том том компаниудыг болохоор дээгуурээ хуйвалдаж татвараас челеелдег байдлыг арилгах хэрэгтэй хуулийн емне бугд тэгш эрхтэй байцгаая еерседдее зориулж хууль гаргагчидад хариуцлага тооцож тереес холдуулж баймаар
2019-11-07
Уурхайчин:
Төр засгаас уул уурхайн салбарын ААН-үүдээ дарамталж, шоглохоо л больчих
2019-11-06
Иргэн:
Татвар ямар их хнрэгтэй гэдгийг мэдэцгэнв үү Сангиын сөыд маань чичрэнд дайрахд баыгаа өиздээ
Иргэн:
Төрийн албан хаагчдын тоог 50 хувиар цөөлөх хэрэгтэй,
2019-11-06
АН-Н ГИШҮҮН:
энэ з,энхболд одоо болиочээ,дандаа өөрийн компаниа хамгаалж ,хууль завхруулж байх юм
2019-11-06
Zochin:
Байгалийн баялаг нүүрсийг Үнэгүй авч байгаа юм чинь ахиухан татвар төсөвт төлөх ёстой шүүдээ.
2019-11-06
энэ мөнгөө дараах зүйлсээс хэмнэж болно засаг Үүнд Шүүхийн ордон барихаа зогсоох, Шүүгчийн орон тоог нэмэхээ зогсоож, УИХ гишүүд бүх хэрэглээгээ танах, Мөнхбат зөвхөн архангайн оюутнуудад зориулсан байраа зогсоох
2019-11-06