Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг баривчлах зөвшөөрөл өгсөн талаар n.news.naver.com мэдээллээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Монгол улсын ҮХЦ-ийн даргыг баривчлах зөвшөөрлийг шүүхээс өгсөн байна.
Тодруулбал, Монгол улсын ҮХЦ-ийн дарга Доржийн Одбаяр болон түүнтэй хамт явж байгаад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт оролцсон гэгдэх Монгол улсын иргэн 42 настай А нарыг Инчоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ.
Инчон хотын цагдаагийн газраас Сингапур Улс руу мэдүүлэг өгөлгүй явсан А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн гэж эх сурвалж дамжуулсан байна.
Г.Бямбасүрэн