Forbes: Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхэм 
2019-11-07

 

Форбс сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргадаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ удаагийн шинэчилсэн жагсаалтад ихээхэн өөрчлөлт оржээ. 

 

1. Жефф Безос

 


 

Хөрөнгө: 112.2 тэрбум ам.доллар

Америкийн бизнесмен, Amazon.com интернет компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн, Blue Origin  агаар сансрын компанийн үүсгэн байгуулагч бөгөөд эзэмшигч Жефф Безосийн мэдэлд The Washington Post  хэвлэл ч мөн багтдаг. 


Тэрбээр энэ жилийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд урлагт ч хүч сорьж байсан удаатай. Тодруулбал, “Оддын дайн” киноны нэгэн үзэгдэлд харь гаригийн хүний дүрд тогложээ. 

 

2. Бернар Арно

 

Хөрөнгө: 107,0 тэрбум ам.доллар

Францын бизнесмен, Louis Vuitton,  Moët Hennessy компаниудын ерөнхийлөгч Бернар Арно олон жилийн туршид Францын хамгийн чинээлэг хүмүүсийн тоонд багтаж байв. 


Одоо тэрбээр интернет компаниудад хөрөнгө оруулдаг, энэ нь түүнд нэг их ашиг орлого авчирахгүй байгаа ч энэ ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ. 


Бернар Арно мөнгөний төлөө бизнес хийдэггүй гэж хэвлэлд хэдэнтээ ярьж байсан. Энэ оны зургаадугаар сард Арногийн хөрөнгө 100 тэрбум ам.долларыг давжээ. 


3. Билл Гейтс

 

 

Хөрөнгө: 106,9 тэрбум ам.доллар

Форбс сэтгүүлийн жил бүр гаргадаг энэхүү жагсаалтад байнга л багтаж байдаг хүмүүсийн нэг бол Билл Гейтс. Америкийн бизнесмен, нийгмийн зүтгэлтэн, буяны үйлстэн, Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр 2008 он хүртэл Майкрософт компанийг удирдаж байсан юм. 


Түүнчлэн тэрбээр буяны үйлстэн гэдгээрээ алдартай. Билл болон Мелинда Гейтсийн буяны сангийн тэргүүний дээр Berkshire Hathaway-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн Cascade investment-ийн ерөнхий захирлын алба хашдаг юм байна. 

 

4. Уоррен Баффет

 


Хөрөнгө: 87,1 тэрбум ам.доллар


Америкийн бизнесмен, дэлхийн томоохон, алдартай хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффет мөн л Гейтсийн адилаар буяны үйлстэн. Түүнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өгөөмөр нэгэн ч гэж нэрлэдэг. 


2010 оны зургаадугаар сард Баффет хөрөнгийнхөө 100 % буюу 97 тэрбумыг буяны таван санд хандивлаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ хандивын ихээхэн хэсэг нь Билл болон Мелинда Гейтсийн санд оржээ. Түүний энэ алхмыг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өгөөмөр буяны үйлс гэж нэрлэх болсон юм. 

 


5. Марк Цукерберг


Хөрөнгө: 72,1 тэрбум ам.доллар

 

Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг мэдэхгүй хүн ховор. Америкийн программист, интернет технологийн салбарын бизнесмен, долларын тэрбумтан тэрбээр Фейсбүүк олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг юм. 


Хөрөнгө нь 72,1 тэрбумаар үнэлэгдснээр Форбсын жагсаалтын тавдугаарт бичигджээ. 

 

6. Амансио Ортега

Хөрөнгө: 70,0 тэрбум ам.доллар 

 

Inditex компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Амансио Ортега жагсаалтын зургаадугаарт 70 тэрбум хөрөнгөтэйгээр бичигджээ. 


Энэ компани дэлхийн 77 оронд 5000 дэлгүүртэй. Түүнчлэн Ортега Флорида, Мадрид, Лондон, Лиссабонд үл хөдлөх хөрөнгийн салбар, хийн аж үйлдвэр, аялал жуулчлал, банкуудад хөрөнгө оруулдаг байна. 


Хөл бөмбөгийн лигийн хувь эзэмшдэг. Тэрбээр Испанийн гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны “Иргэний гавьяа”-ны одонгоор шагнагдаж байжээ. 

 

7. Ларри Эллисон

Хөрөнгө: 68,2 тэрбум ам.доллар

 

Америкийн бизнесмен Oracle компанийн үүсгэн байгуулагчдын нэг, захирлуудын зөвлөлийн дарга Лари Эллисон энэ компанийнхаа ерөнхий захирлаар 1976-2014 оны хооронд ажиллаж байв.  Тэрбээр мөн Salesforce.com –ын анхны хөрөнгө оруулагч юм. 


8. Карлос Слим

 

 

Хөрөнгө: 61,4 тэрбум ам.доллар


Мексикийн тэрбумтан Карлос Слим бүр бага насандаа л хөрөнгө өсгөх ухааныг олж авсан гэдэг.

Түүний эцэг хүүхэд бүртээ дэвтэр тараан өгч, тэднийг орлого, зарлагаа бичдэг болгон сургажээ. Ингээд дараа нь гэр бүлээрээ бүртгэлийг үзэж, хүн бүрийн хөрөнгийг тооцоолдог байсан гэнэ. 


Энэхүү энгийн аргын ачаар Дон Хулиан Слимийн хүүхдүүд санхүүгээ зөв зарцуулж, хөрөнгө чинээтэй болж чаджээ. 


Карлосын тухайд тэрбээр 1961 онд Мехикогийн Үндэсний их сургуулийг инженерийн мэргэжлээр төгссөн байна.  Улмаар  1965 онд 25 настайдаа ирээдүйн “эзэнт гүрэн” нь болох Grupo Carso-г байгуулах ажилдаа оржээ. 


Өдгөө тэрбээр Мексикийн хамгийн чинээлэг хүн бөгөөд 200 гаруй компани эзэмшдэг аж. 

 

9. Ларри Пейж

 

Хөрөнгө: 58,8 тэрбум ам.доллар


Google хайлтын системийг боловсруулагч, үндэслэгчдийн нэг Ларри Пейж 58,8 тэрбумын хөрөнгөтэйгээр жагсаалтын есдүгээрт бичигджээ. Тэрбээр Google  хайлтын системын хамгийн алдартай эрэмбэлэгч алгоритм болох PageRank-ийг бүтээсэн. Пейж 2004 онд Маркони шагнал хүртэж байв. 

 


10. Франсуаза Беттанкур-Майерс

 

Хөрөнгө: 57,7 тэрбум ам.доллар

Лилиан Беттанкурын охин Франсуаза Беттанкур-Майерс 2017 оны есдүгээр сард ээжийгээ нас барсны дараа L’Oreal компанийн хувьцааны 33% багтсан 39,5 тэрбум ам.долларын хөрөнгө өвлөн авчээ. 


Түүнчлэн тэрбээр L’Oreal  компанийг үүсгэн байгуулсан өвөө Эжен Шуллерын дурсгалд зориулан Бетанкур-Шуллерын сангийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд энэ сан жил бүр залуу эрдэмтдэд мөнгөн шагнал олгодог аж. 


Сангийн жилийн төсөв нь 250 сая евро. Үүнээс 55 хувийг эрдэм шинжилгээний судалгаа, боловсролын төслүүд, 33 хувийг хүмүүнлэгийн болон нийгмийн салбарт зарцуулдаг бол 12 хувийг соёл урлагийн салбарын төслүүдэд зориулдаг гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
ОУ-н байгууллагыг эзэмшигч нь хамгийн баян нь:
одоо худлаа мэдээлэл тавихаа болио. Олон улсын үндэстэн дамнасан корпораци, банк, газрын тосны олборлогчид, олон улсын валютын сан, АНУ-н төв банк, Английн төв банк зэргийг эзмшигчид нь манай гаригийн нийт баялыгн 90%-г эзэмшдэг гэж сонссон. Forbes- тэднийг далдаж, төөрөлдүүлэхийн төлөө худал мэдээлэл тараагч.
2019-11-07
Po:
Билл Гейтс бол фашист сда дэлхий даяараа үзэн яддаг. Хүмүүсээ мэдэж аваарай
2019-11-07