Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ
2019-11-07

Монголын Тэквондогийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалт томоохон тэмцээний нэг Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А танхимд эхэлж байна.

 

Энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх уг тэмцээн тулаан (бүх нас), хурдан өшиглөлт (бага нас), пүмсэ буюу тоот дасгал (бүх нас) зэрэг төрлөөр явагдана.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин