Авлигатай тэмцэгч авлигын хэргээр ял сонсжээ

Хятадын Цзилинь мужийн авлигатай тэмцэгч асан Цю Дамин авлига авсан, олон нийтийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр 14 жилийн хорих ялаар шийтгүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Түүнчлэн 1,7 сая юаниар торгож, хууль бусаар олсон эд хөрөнгийг нь хураасан байна. Цю Дамин өмнө нь хянан шалгах комиссын сахилга бат шалгах комиссын даргаар ажилладаг байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2003-2018 оны хооронд төрөл бүрийн албан тушаал хашиж байхдаа Цю Дамин албан тушаалаа урвуулан ашиглаж, 35,94 сая юанийн үнийн дүн бүхий мөнгө, өмч хөрөнгө бусдаас авсан байна.
ВИДЕО: Төрийн өндөр албан тушаалтан хонгилдоо 13 тонн алт нуужээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ