БНХАУ-ын иргэн жонш олборлох явцдаа шороонд дарагдаж нас баржээ
12 өдөр

 

Хэнтий аймагт жонш олборлож байсан БНХАУ-ын иргэн шороонд дарагдаж нас баржээ.

 

Тодруулбал тус аймгийн Баян-Овоо суманд өчигдөр /2019.11.06/ 14.40 цагийн орчимд жонш олборлох зөвшөөрөлтэй "Хантайвшир" ХХК-ийн талбайд БНХАУ-ын иргэн 52 настай Ж шороонд дарагдаж нас барсан байна. 

 

Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин