Монгол төрийг гутаагчдад оноох насан туршийн ШИЙТГЭЛ
2019-11-07

Монголын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д “хоригдох” болов. Хэдийгээр түүнийг шоронд хийгээгүй ч 10 хоногийн хугацаанд хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, Солонгост хорилоо. Учир нь тэр зүй бус авирласан. Д.Одбаяр нь Монгол төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Тэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараа орох эрх мэдэлтэн. Товчхондоо  Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн дарга байгаа цагт түүнтэй хамт Монгол төр яваа гэсэн үг. Гэвч тэр монгол төрийн нэр нүүрийг гутаалаа.

 

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гадаадад мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасныг танилцуулав. Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казино тоглож байсан нь тогтоогдсон учраас ажлаас нь халлаа. Монгол төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмээр төрийн албан хаагч та гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглох, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхгүй байх үүргийг хүлээсэн. Харин энэ үүргээ уландаа гишгэсэн нөхдүүд эхнээсээ албанаасаа чөлөөлөгдлөө.

 

Энэ бүхэн ойрын өдрүүдэд өрнөсөн гуравхан жишээ. Үүний цаана монгол төрийн албаны нэр хүндийг гутаагчид хэдэн арваараа байгаа. УИХ-ын гишүүд нь хүртэл парламентын танхимдаа казино тоглож арчаагаа алдсан нэгнээ аварсан тухайгаа ярьж, хэрэлддэг шүү дээ.

 

Тэгэхээр манай улсын төрийн албанд хатуухан хууль хэрэгтэй байна. Гадаад, дотоодод монгол төрийн нэр хүндийг гутаасан, гэмт хэрэг хийсэн, хууль зөрчсөн нэгэнд хуулийн хатуухан хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн чухал нь дахин хэзээ ч төрийн албанд ойртуулахгүй байх зохицуулалт туйлын хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн, хууль зөрчсөн дарга төрийн нэг албанаас нөгөө алба руу шилждэг увайгүй гажиг тогтолцоог халаагүй цагт монгол төр цэвэрлэгдэхгүй.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын “Бэлгийн дарамт үйлдсэнийг нь нотлохоор өөр байгууллагын даргаар томилчихдог” гэсэн гарчиг монгол төрийн албаны бодит үнэнийг шуудхан хэлээд өгнө.

 

Хүний эрхийн байгууллага гэмт үйлдэл хийснийг нь шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллага руу дарга болгоод явуулчихдаг гэнэ. Ингэж дэвшүүлэн зайлуулдаг эсвэл шилжүүлэн хаацайлдаг тогтолцоо монгол төрийг гутаасаар байгаа нь бодит үнэн.

 

Тиймээс л монгол төрийг цэвэрлэх боломж нь гэм үйлдсэн нэгнийг дахин төрийн албанд оруулахгүй байх хуулийн зохицуулалт хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн, ёсзүйгүй авирласан, хууль зөрчсөн бүхэн төрийн албанд нуугдах ёсгүй.

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг Монголын төрд дахин хармаагүй байна.

 

Монголын хууль дүрмийг сахина, ёсзүйг баримтална гэсэн төрийн албаны тангаргаасаа няцаж, улсын нэр хүнд унагаасан тэдэнд өршөөл байхгүй. Хүн өөрийнхөө нэр нүүрийг бодохгүй байхад монгол төр тэднийг хайрлах үүрэгтэй гэж үү?!

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Нээрээ тэр зоригт чинь бэлгийн амьдрал нь хэвийн бус гэсэн шд. Сайд хийж сүртэй чадаагүй байх өө. Ажлаа ойлгож ч амжаагүй байх. Хэсэг зураг авч байгаад л огцорсон гээ биз дээ
2019-11-09
Ãîéìîí áààòàð:
Энэ бол солонгосчуудын биднийг эрхэндээ оруулах гэсэн башир арга, доромжлол. Бүр Чингисийн үеэс байлдаж чадахгүй эмс охидоо өмнөө барьж ийм арга хэрэглэж ирсэн. Муу өмхий со нар өөрсдөө монгол охидоор тоглох шиг л болж байгаа ш дээ. Кимчи-нүүдийн Улаанбаатарт байгаа зочид буудал, баар, саун нэртэй янхны газруудыг бүгдийг нь хаа. Тэнд монгол бүсгүйчүүд ямар муухай бузар бэлгийн дарамт бүр мөлжлөгт өртөж байгааг тогтоож 24 цагийн дотор хөөж гарга.
2019-11-07
Үнэн:
Намууд чинь гэмт хэрэг хийсэн журмын нөхрөө шийтгэх байтал харин ч албан тушаал дэвшүүлдэг шүү дээ. Гаалийн Баатар гэхэд л авилгалын хэргээр ял эдэлж гараад одоо ХАА биржийн захирал болоод мандаж явна. Мөн улаан хацарт Батбаяр гээд л цааш үргэлжилнэ. Одоо Сандуй, Ганбаатар нар ч шоронгоос гарч ирээд зэрлэгшсэн гарууд дарга болж баахан хүүхнийг хүчиндэнэ. Өмнөх УИХ-д Зоригт гээд л гаж донтон порно үзэхээс өөр ажил хийхгүй мөртлөө сайд болсон. Яана даа улс орон минь нүдэн дээр минь сүйрч байхыг харахад харамсалтай.
2019-11-07
Нээрээ тэр зоригт чинь бэлгийн амьдрал нь хэвийн бус гэсэн шд. Сайд хийж сүртэй чадаагүй байх өө. Ажлаа ойлгож ч амжаагүй байх. Хэсэг зураг авч байгаад л огцорсон гээ биз дээ
МОНГОЛБАНКНЫ БАЯРТСАЙХАН ГЭЖ ХҮҮХЭМСЭГЭЭРЭЭ АЛДАРТАЙ П И З ДА ЭНЭ ОДБАЯРЫН ГЭР БҮЛИЙН НАЙЗУУД-ДУГУЙ ДУГУЙГААРАА ГЭЖ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ. БАЯРТСАЙХАНЫ ХҮҮХНҮҮД Ч ЖАВЗАН(ЖАКИ), АЮУШ, ТУНГАА ГЭЭД УРТ НЭРС ЦУВАРНА ДОО ЦУВАРНА. ОДООГИЙН АМРАГАА ЗАХИРАЛ БОЛГООД ТАВИЦАН ГЭЖ БАЙГАА ХАХААХХ БӨГСНИЙ БУЗРУУДАА ЭРГЭЭД ӨӨРСӨД ДР ЧИНЬ ГАЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ .БАЯРТСАЙХАН ОДБАЯРЫН ЭХНЭР БУРМААГ ЗАХИРАЛ БОЛГОЖ ,НӨГӨӨ АВГАЙ НЬ АЖИЛЛАГСАДЫНХАА ДУРГҮЙГ ХҮРГЭЖ ДАЛД ХАРААЛ ДУНД ЯВСААР СӨРӨГ ЭНЕРГИ НЬ ХУРИМТЛАГДСААР ИЙМ ЯВДАЛ БОЛЛОО
2019-11-07
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын дараа орох ч биш, тэр хоёрыг чинь хянаж, үндсэн хууль зөрчвөл Их Хуралд оруулж огцруулах санал гаргадаг албан тушаалтан шүү дээ. Үндсэн хуулийг сахин хамгаалдаг хамгийн дээд байгууллагын тэргүүн шүү дээ.
2019-11-07
zochin:
Үнэнээр нь ярьвал арай бага ял авч магад гээд бүх үнэнээ хэлж. Хууль ч хүн болохоор тэгсэн нь хэтдээ бага зэмлэл хүртэнэ гэдгээ эрт мэдэж байгаа болохоор тэгж байгаа юм.Хамгийн муухай нь Монголд байсан бол яах ч үгүй байхгүй юу барахгүй тэр охин шантаачжин болох нь даанч аймаар .....
2019-11-07
korea xuuxniix xondlon bdag geed sonirxoj uzeel biz kk
2019-11-07
Зэрлэгууд гээд л монголыг маань гадныхан бичдэг болчихжээ хуультай тертэй улс дор нь асуудлыг шийдвэрлэчихэж байна гэтэл манайд ОТ с эхлээд л офшортонгуудыг нь ил болгоод бичээд байхад нь хариуцлага тооцож чадахгуй байна хамгийн суудлын гэхэд л Баярцогт хуулийн зарим нехдийг чадваргуйг нь хэлчихлээ
2019-11-07
Зочин:
Дахиад нэг газрын даргаар тавьжих. Тэгээд төрийн мөнгийг баахан хусч хуссан мөнгөөрөө дахиад казино ч юм уу ямар л мөрийтэй тоглоомоор хамаагүй монголдоо ч юмуу хаа ч юм хамаагүй тогло. Манай орны төрийн дампуурал ийм л байдлаар явж байгаа юм чинь. Яадагийн Цааш нь ярих уу аан
2019-11-07
Зочин:
Гадаад харилцааны сайд ажлаа хийж чадахгүй бн. Нэг их дипломатын халдашгүй эрх гэж яриад бсан. Замбараагаа алдлаа. Гадаадад суугаа монголын үмбүүнүүдээс ичиж үхэх юм
2019-11-07