Таксины жолооч гал түймрээс хоёр хүүхдийн амь аварчээ
2019-11-07

 

Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ.

 

Тодруулбал энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

 

Энэ тухай н.Хишигдалай "Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.  Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан" хэмээжээ. 

 

Тэрбээр эхнэр, таван охины хамт СХД-т оршин суудаг аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ШУДАРГА:
АШГҮЙ ДЭЭ 2 ХҮНИЙ АМЬ,, ИРГЭД БҮГД ИЙМ БАЙГААСАЙ
2019-11-08
зочин:
Мундаг хүү байна.Баярлалаа.
2019-11-07
Үүрийн 4 цагт хоёр хүүгээ цоожлоод явсан ээж аав юу бодож амьдардаг байна аа? Эсвэл өдрийн 16 цаг юм уу?
2019-11-07
Б.Батсайхан:
Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн харцага Сумаагийн Хишигдалай гэдэг залуу даа дүүд баяр хүргэе. Мундаг байна
2019-11-07
neg angi:
yasan sain vils bvteegee vee angiin and maani
2019-11-07
буян заяа нь дэлгэрэг
2019-11-07
zochin:
эрдэнэт хүний амь аварна гэдэг маш том гавъяа шүү баяр хүргэе. танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хүсье
2019-11-07
САЙН АЖИЛЛААРАЙ:
САЙН БАЙНА ШҮҮ БАЯР ХҮРГИЕ
2019-11-07