БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ
2019-11-07

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулжээ.

 

Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн аравдугаар сарын 31-ний өдөр саатуулан шалгаж эхэлсэн байна.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнийг залилан мэхэлжсэн. Улмаар гурван сая ам.доллар авсан, 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан тухай мэдээлэл цацагдаад байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
АТГ-Д:
ИЙМ ТОХИОЛДОЛД СОЛОНГОСТ БОЛ ШУУД ХОРИИОД МЭДҮҮЛЭГ АВДАГ. НЭР ДУРДАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ЭЛБЭГДОРЖ, ЗӨВЛӨХ АСАН ЦАГААН , ГХЯ-НЫ САЙД АСАН ПҮРЭВСҮРЭН НАРЫГ ДУУДАЖ БАЙЦААЛТ МЭДҮҮЛЭГ АВНА. ИРЭХГҮЙ БОЛ ХЭРГИЙГ ШУУД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖ ШҮҮХЭЭР ОРУУЛНА. ЕРДӨӨ Л 15 ХОНОГТ ДУУСГАНА.
2019-11-07
Ан-ын гишүүн:
Хэргийн гол эзэн Элбэгдоржийг яагаад барихгүй байна вэ? Түүний үйлдсэн гэмт хэрэг ямар олон болж байна вэ?
2019-11-07
Tom hereg bn daa zailuul olon hun suuz dee
2019-11-07