1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны энэ өдөр Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) “Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлжээ.
Харин Монголд Октябрийн хувьсгал эхэлсэн өнөөдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс "Эх орон чинь дуудаж байна" уриатай жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар товлоод байсан юм. Жагсаалд оролцохоор цөөнгүй иргэд цугласан ч маргааш 11.00 цагт дахин зохион байгуулахаар хойшлууллаа. Учир нь өнөөдөр Сүхбаатарын талбайд гадаад улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих төрийн ёслолтой байгаа юм.
Монголын үндэсний фронт хөдөлгөөн болон бусад төрийн бус байгуулллага хамтран зохион байгуулах энэ жагсаалаар УИХ-ыг тарахыг шаардаж буй юм.
Б.Энэрэл
Уншиж байна |