Цагдаагийн алба хаагчдад тэмээний ноосон хантааз олгожээ
2019-11-08

Алба хаагчдад шинэ загварын

 

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм.

 

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжинд олгоод байна.

 

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bodoosoi:
Odoo iim honinii us, temeenii noos geh met organic bolovch jin ihtei us chiigend tesver muutai hatalt udaan iim material iig halaad orond n synthetic us chiig nevtrehgui dulaan hongon amarhan tseverlej hutdan hatdag iim orchin uedee taarsan materialaar hiisen iym omsvol tsagdaa tsergiinhend ih l heregtei bh daa. Odoo hedii boltol honinii aris noos bomroj yavah ve dee.
2019-11-08
ёстой сайхан мэдээ байна ашгүй дээ хүнээ гэсэн бодлого байх ёстой шүү
2019-11-08
Зочин:
Зөвхөн дарга нар нь өмсөх юм уу, Жирйин цагдаа нар нь яах юм
2019-11-08
Яг үнэн шүү
2019-11-08
Зочин:
Сайхан мэдээ байна.
2019-11-08
зочин:
Болж дээ. Тэр зам дээр зогсдог цагдаа хүүхдүүд маш сайн дулаалж байхгүй бол залуу насны эрч хүчээр даарснаа тоохгүй явж байгаад хөгшрөад ирэхийн үед өвддөг,хавддаг болно шүү.
2019-11-08
Яг үнэн шүү