Самбо бөхийн ДАШТ эхэлж байна
10 өдөр

 

Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) конгресс БНСУ-ын Чёнжү хотноо өчигдөр боллоо. Энэ удаагийн конгресст 80 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирсний дотор Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар байв.

 

Хурлыг Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн В.Шестаков нээж үг хэлэн 2019 онд FIAS-ийн хуваарийн дагуу зохион байгуулагдсан тэмцээнүүдийн талаар өөрийн сэтгэгдлээ хэлэхийн сацуу Монгол оронд 70 мянган ам долларын шагналын сантай "Мазаалай" холимог багийн Дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын самбо бөхийн холбоог онцолж, баярлаж талархснаа илэрхийлжээ.

 

Мөн 2020 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан Туркменистаны Ашгабат хотыг зарлалаа. Самбо бөхийн ДАШТ Чёнжү хотноо өнөөдөр эхлэх юм.

 

М.Бүүвэй

 

Shuud.mn
Сонин хачин