Хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэдийг шүүнэ
2019-11-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сард Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан билээ. 

 

Тодруулбал Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулсан. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулсан.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.08/ хар тамхи оруулж ирсэн уг Нигерийн иргэдийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mergejliin bus haruudiig oruulj ireed surgaltiin salbart ajilluulsan mongolchuudiig ni bas shalgaach,,,bagsh nereer hamtarch har tamhinii naimaa hiij baigaa shdee medeej !!!!!
2019-11-09
Fucking monkeys
2019-11-08
Мпаббе:
Хар арьстан юм чинь татдаг тамхи нь ч гэсэн хар байдаг юм.
2019-11-08