АМНАТ: Төсөв 1.3 их наядаар тасарна, тасрахгүй
2019-11-08

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон. Ингэснээр улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэлээд бухимдсан. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төсөв нэг ч төгрөгөөр тасрахгүй гэдгийг хэлж байна. Тэдний байр суурийг хүргэж байна. 

 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2018 онд 1 их наяд 64 тэрбум төгрөг, 2019 оны эхний 9 сарын байдлаар 1 их наяд 94 тэрбум төгрөгийн АМНАТ-ын орлого улсын төсөвт хуримтлагдсан. Харин 2020 оны төсөвт АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тусгасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж энэ орлого эргэлзээтэй болоод байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Татварын зохицуулалтын асуудал бол Сангийн яамны асуудал. АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого УУХҮЯ-ны эрхлэх асуудал. Тиймээс яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцох хэрэгтэй.

 

Газрын баялгийг ашиглуулж байгаагийн төлбөрийг иргэдэд хүртээмжтэй хүргэх концевци ерөөсөө алдагдаагүй. АМНАТ-т 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. 11 дүгээр сарын 01-ний байдлаар 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Орлого давах төлөвтэй байгаа.

 

2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Энэ ажил явдгаараа явна, тасрахгүй. Үүнийг буруу зөрүү яриад, хоёр хүний хоорондын маргаан юм шиг яваад байна. Ингэж болохгүй. УИХ-аар оруулаад асуудлаа шийдээд явна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин