Украин, Монгол улс харилцан визгүй зорчино
2019-11-08

 

 

Украинчууд элчин сайдын яамаар дамжуулан виз мэдүүлэлгүй Монгол руу зорчих боломжтой болсон талаар "Укринформ" мэдээллээ. 

 

Польш дахь Украины Элчин сайдын яамнаас авсан эх сурвалжтайгаар "Укринформ" мэдээлэхдээ, 11 дүгээр сарын наймны баасан гаригт Варшав хотноо харилцан визгүй зорчих тухай Украин болон Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм байна. 

 

Үүний дараагаас Украины иргэд жилд 180 хоногийн турш, 90 хоногийн хугацаатайгаар виз мэдүүлэлгүй  Монгол улсад байх, нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх боломжтой гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odoo teneg ukrainuud shavah um baina aimaar gemt hereg hiideg hymyys dee
2019-11-09