Балтийн тэнгисийн эрэг "мөсөн бөмбөлөг"-өөр хучигджээ
2019-11-08

Өнгөрсөн ням гаригт буюу 11 дүгээр сарын гуравны өдөр Балтийн тэнгисийн эрэг дээр байгалийн хачирхалтай ховор үзэгдэл тохиожээ. ВВС агентлагийн мэдээлснээр Хайлуото арал дээрх Марьяниеми наран шарлагийн газар мөсөн бөмбөлгүүдээр хучигдсан байсан гэнэ. 

 

Оршин суугчдын өгүүлснээр өндөг шиг хэлбэртэй мөсөн бөмбөлгүүд гэнэт гарч ирсэн аж. Энэ үзэгдлийг гэрэл зурагчин Ристо Маттила хальсанд буулган, Инстаграм хуудсандаа нийтлэжээ. Тэрбээр тэнгисийн ойролцоо 20 гаруй жил амьдарч байгаа ч өнөөг хүртэл ийм үзэгдэл харч байгаагүй хэмээсэн байна. 

 

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар энэхүү ховор зэгдэл нь салхи, температур болон эргийн шугмийн онцлогууд гэсэн байгалийн хэд хэдэн хүчин зүйлийн нийлбэрээс үүдэлтэй байдаг гэнэ. Хүйтэн усны давалгаа элсэнд цохигдон, элсний орчимд ус хуримтлагдан, салхины нөлөөллөөр хөлддөг аж.

 

Г.Бямбасүрэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин