Алдарт Патрик-Луи Виттон таалал төгсчээ
2019-11-08

 

Дэлхийд нэртэй загвар зохион бүтээгч, Louis Vuitton-ийг үндэслэгчийн гуч хүү Патрик-Луи-Виттон  69 насандаа Францад таалал төгсчээ. 

 

Түүний нас барсан шалтгааны талаар мэдээлэл гараагүй байна. 

 

Патрик -Луи гэр бүлийнхээ урланд 1973 оноос эхлэн мужаанаар ажиллаж эхлээд улмаар чанартай цүнх, чемоданы зохион бүтээгч гэдгээрээ алдаршсан юм. 

 

Дашрамд дуулгахад, Louis Vuitton 1854 онд байгуулагдсан Францын загварын урлан бөгөөд тансаг зэрэглэлийн чемодан, цүнх,  хувцас, үнэртэн, аксессуар үйлдвэрлэдгээрээ алдартай.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин