Ө.Энхтүвшин: Төрийн удирдлага гудамжинд, сошиалд гараад байна
2019-11-08

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Дараагаар нь гишүүд горимын санал хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-ҮХЦ Ашигт малтмалтын нөөц ашигласны төлбөрийн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан УИХ ажлын хэсэг гаргаж, хууль боловсруулж байгаа. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо өдөр хуралдаж, энэ хуулийг үдээс хойш чуулганы хуралдаанд оруулж батлуулах шаардлагатай. Ингэхгүй бол 2020 оны улсын төсвийг хуулийн хугацаанд батлах ёстой. Ирэх оны улсын төсвөөс энэ хуулийг батлахгүйгээр 1.3 их наяд төгрөгийн орлого  дутахаар байгаа. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Д.Сумъяабазар сайд АМНАТ-ийн хууль төсөвт нөлөө болохгүй гэж хэлсэн. Засгийн газар ийм байр суурьтай байхад яарч өөрчлөлт оруулах хэрэг байна уу, бид. Үүнийг батлахгүй бол төсвийн хууль явахгүй юм шиг яриад байж болохгүй. Засгийн газрын сайд өөр байр суурьтай байхад УИХ санаа зовоод хэрэг байна уу. Би Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлөх асуудлыг хойшлуулмаар байна. ФАТФ-ын байгууллагаас дөрвөн зөвлөмж, зургаан ажил өгсний хоёр нь ХЗДХ-ийн сайдын хийх ажил юм билээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-800 хятад иргэн монголд кибер халдлага хийхээр болсон. Үүнийг хэлэлцэхэд хаалттай байх шаардлагагүй юм билээ. Тиймээс  Засгийн газар чуулганы хуралдаанд мэдээлэл хийх хэрэгтэй. Монголын төр энэ асуудлыг юу гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг суллаад явуулчихсан уу. эсвэл гэм зэмгүй хүнийг визний асуудлаар явуулчихав уу. Солонгос манай иргэнд ямар хатуу хандаж байна. Долдугаар сарын нэгэнд өчнөөн иргэнийг хорьсон. Гэтэл бид гадаад иргэнийг хайрлаад байдаг. УИХ энэ талаар бүрэн мэдээлэл авах хэрэгтэй. АН-ын гаргасан шаардлагыг бид дэмжиж байна. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: 

 

-Туул голыг судлах ажилд ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж байсан. Энэ ажлын хэсэг ажиллаж, Туул голыг судалсан. Өнгөрсөн хавар УИХ-ын дарга Г.Занданшатар Туул голтой холбоотой хуулийн төслийг яаралтай оруулж ирэхийг Л.Оюун-Эрдэнэд үүрэгдсэн. Гэтэл одоо хүртэл Засгийн газар хуулийн төсөл оруулж ирэхгүй байна. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Туул голын гольдиролыг өөрчилдөг компани байна. "Зүүнбаян рефайнери" компанид ямар хариуцлага тооцож байна. 950 мянган төгрөгийн торгууль л тавьсан. Амин зуулга болсон Туул голоо аврахын төлөө өдөр бүр ярина. 

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Чөлөөт бүсийн хуульд нэмэлт оруулах хууль хэлэлцсэн. Үүнээс болоод Энхтүвшин ардын дайсан, урвагч болчихоод байгаа. Чөлөөт бүсэд тусгай дэглэм үйлчилдэг. Ийм хуулийг УИХ гаргасан, энэ хуулийн дагуу ажилласан. Үнэхээр хууль зөрчсөн байгаа бол ажлын хэсэг гарган хэлэлцүүлээч. Сошиалаар гөвөөд байна гээд хойшлуулдаг эсвэл больдог боллоо. Төрийн удирдлага гудамжинд, сошиал дээр гардаг болоод байна. 

 

Ийнхүү гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллаар явна гэдгийг онцоллоо. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан  Элчин сайдуудыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Mongol ulsiin daisan
2019-11-09
монгол хүн:
Тэр чөлөөт бүсэд чинь л хамаг аюул багтартал цуглараад төдхөн хууль үйлчилдэггүй монголыг дэлбэлнэ гэдгийг яавал ойлгох нөхөр вэ чи. Чиний тэр чөлөөттэй чөлөөтгүй бид болно. Бидэнд мөнгө бус тусгаар тогтнол бүхнээс эрхэм. Харин тэр авсан мөнгөндөө новшийн та нар л хахаж үх
2019-11-08
Hujaad yasan hairtai novsh be.hyatadin chuluut buser bid yahiin
2019-11-08
Ene muu bas buuj uguhgui ni nee.
2019-11-08
зочин:
Ардын дайсан эх орноосоо урвагч УИХ гишүүн Энхтүвшин тэр рхяат руугаа зайлцан байдаа
2019-11-08