Д.Глушко: Монгол Улс "Азийн хүүхдүүд" наадмыг зохион байгуулах хүсэлгүйгээс цуцалсан
2019-11-08

 

Манай улс ирэх 2020 онд зохион байгуулагчаар нь ажиллах байсан "Азийн хүүхдүүд" наадмыг Монголд зохион байгуулахгүй болсон талаарх мэдээлэл гарч эхэллээ.

 

Монгол улсад энэ наадмыг зохион байгуулахгүй болсон шалтгааныг "Азийн хүүхдүүд" олон улсын хорооны ерөнхийлөгч Дмитрий Глушко Фейсбүүк хуудсаараа дамжуулан тайлбарлажээ.

 

Түүний өгүүлснээр, 2016 онд Монгол улсын спортын сайд болон Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нартай 2020 онд Улаанбаатар хотод VII "Азийн хүүхдүүд" наадмыг зохион байгуулах талаар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

 

Гэвч гурван жилийн дотор Монголд спортын асуудал эрхэлсэн сайд дөрвөнтөө солигдсон, энэхүү улс төрийн халаа сэлгээ наадам зохион байгуулахад саад болсон гэж тэрбээр бичжээ.

 

Тэрбээр тайлбартаа, 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгч солигдож, наадмыг зохион байгуулах асуудалд биечлэн оролцож, наадам зохион байгуулна гэж хувийн зүгээс баталгаа өгсөнд баяртай байсан хэмээн бичсэн байна.

 

Улмаар наадмын зохион байгуулах хороо байгуулагдаж, даргаар нь  Парламентын туршлагатай гишүүн, хүндэт хүн болох Энх-Амгалан томилогдон, жил хоцорсон ч ажлаа эхлүүлсэн гэжээ. Мөн өөрсдийн зүгээс зохион байгуулах хорооны ажлын бичиг баримт, төлөвлөгөө, төсөл, бүхий л тэмцээнүүдийн хөтөлбөрийн төслүүдийг бэлтгэж, наадам зохион байгуулахад шаардлагатай объектуудын жагсаалтыг гаргасан гэдгийг онцолсон байна. 

 

" Дөрөвдүгээр сард наадмын зохион байгуулах хорооны тэргүүнээр удирдуулсан төлөөлөгчид Сахалинд болсон "Азийн хүүхдүүд" өвлийн наадамд ажиглагчаар ажилласан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байтал гэнэт л болохоо байсан. Монгол улсын тав дахь спортын сайд /2016 оноос хойших/ албан тушаалдаа орж, түүнийг наадмын зохион байгуулах хорооны даргаар томилсон.

 

Гэтэл тэр гэнэт л шалтгаанаа тайлбарлалгүйгээр наадмын захиргааг тарааж, шинээр байгуулсан юм. Захиргааны даргаар өмнө нь энэ төрлийн ажлын туршлагагүй хүнийг томилсон. Энэ ч сайдын эрх л дээ.

 

Гэхдээ гайхамшиг үүгээр дууссангүй. Сайд болон захиргаа бидний хүсэлт, утасны дуудлага, захидалд хариу өгөхөө больсон.  Бид ээлжит хяналтын айлчлал хийхийн тулд Улаанбаатарыг зорьсон юм. Харамсалтай нь тэнд Наадмыг зохион байгуулах ямар ч хүсэлгүй байгааг олж харлаа.

 

Тайлбар авах гэж оролдсон ч , хүсэлт гаргасан ч биднийг огт хайхарсангүй. Монголын тал уулзалтаас байнга зайлсхийж байв. Ингээд л зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө батлагдсангүй, Наадмыг зохион байгуулах концепц алдагдав. Улмаар бид 2020 оны наймдугаар сарын 15-25-ны хооронд Улаанбаатарт явагдах байсан "Азийн хүүхдүүд" наадмыг зохион байгуулах эрхийг Монголоос татах ажиллагааг эхлүүлэхээс аргагүй болсон. 

 

Наадмыг зохион байгуулахаа цуцалж байгаа талаарх албан ёсны шийдвэрийг хорооны үүсгэн байгуулагчидтай зөвшилцөн гаргана" хэмээн бичжээ. 

 

Түүнчлэн, зохион байгуулах эрхийг нь цуцлаж болзошгүй талаарх мэдэгдлийг энэ оны наймдугаар сард Монголын талд илгээсэн ч өнөөг хэр нь Монгол улсын Засгийн газар энэ асуудлаар хороонд хариу өгөөгүй гэдгийг онцолсон байна.  Улмаар 10 дугаар сард Азийн Олимпийн зөвлөл Монгол улс наадмыг зохион байгуулах эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Orosuudad Asian iym yamar hamaa bnaa.
2019-11-09
Зочин:
Энэ улс оронд хүүхэд залуучуудад зориулсан спортын наадам тоглолт зохион байгуулагдвал сайхан шүү дээ. Гэхдээ үнэндээ л атаач муухай зантай өөрийн юм шиг өмчилж хүн харлуулах гэж улайрч байгаа хүмүүс хөөрхий дөө.Ажил амьдрал аа салгаж амьдрах хэрэгтэй юм шүү. Тэр хүний нэр цохоод байгаа хүн үү хөөрхийлөлтэй атаархуу л дамшиг бололтой. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр ирнэ гэдэг үгийг санаж яваарай.
2019-11-08
Оросууд:
Оросууд хэн Монголд наадам зохиохын төлөө ажиллаж байсан, хэн юу ч хийгээгүй, хэн саад болж наадам цуцлагдаж байгаа зэргээ сайн мэдэх байхаа.
2019-11-08
Bitgi huts nohoi min urdah ajila hiij chadahgui muu lalarnudiin neg biz chi bieiin tamir sport oilgodogui uhsen huur chin zohion baiguulj yah yum gene chamshig mal ugasa oilgohgui Jargalsaikhan gedeg hun chin mongol ulsiin bieiin tamir iin huuliig bichsen yum yu yu genee engej amidarch bhar uheeech
2019-11-08
Монгол:
Чадахгүй байсан юм бол яах гэж хүний ажилд садаа болдог юм бэ? Энэ наадмыг хийнэ гэж цуглуулсан мөнгөө яах вэ, өчнөөн тэрбум. Олимп хийнэ гэж хэлж мөнгө цуглуулаад болино гэдэг залилан болно
2019-11-08
Болиорой:
За болиорой. Наад хүний чинь үеэд ажил нь маш сайн явж байсан. Сүүлд ажил хариуцсан хүмүүс нь хийж чадахгүй дампууруулсан гэдэг. Үнэн юм үнэнээрээ сайхан
2019-11-08
Бид:
Ямар хэрэгтэй гэж уунийг зохион байгуулах юм бэ. Нэг далдагнасан мал сэтгэлийн хеерлеер бас давхар менге цохичих санаатай балайрсан уйлдэл. Олон улсад зевшеерегдеегуй Орос талаас зохион байгуулдаг ач холбогдол багатай арга хэмжээ. Цуцлагдсан нь болж. Харин тэр далдагнаж улс орныг уймуулсэн Спорт биеийн тамирын газрын дарга хийж байсан Жаргалсайхан гэж халзан нехрийг шийтгэх хэрэгтэй Дахиж ийм ажилд хэзээ ч буу томил.
2019-11-08
Bitgi huts nohoi min urdah ajila hiij chadahgui muu lalarnudiin neg biz chi bieiin tamir sport oilgodogui uhsen huur chin zohion baiguulj yah yum gene chamshig mal ugasa oilgohgui Jargalsaikhan gedeg hun chin mongol ulsiin bieiin tamir iin huuliig bichsen yum yu yu genee engej amidarch bhar uheeech
Болиорой:
За болиорой. Наад хүний чинь үеэд ажил нь маш сайн явж байсан. Сүүлд ажил хариуцсан хүмүүс нь хийж чадахгүй дампууруулсан гэдэг. Үнэн юм үнэнээрээ сайхан
yamarch ach kholbogdolguy , orosuudyn sanaachilsan arga khemjee ,
2019-11-08
zochin:
Ene heden darga nar ch Mongoliig onigoo bolgoj duusgalaa
2019-11-08