Р. Баттогтохыг Японы “Мандах нар” одонгоор шагнахаар болжээ
11-8

Япон улсын Засгийн газар Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг 11 дүгээр сарын 3-ны өдөр зарлалаа. Одон гардан авах хүмүүсийн тоонд Монгол Улсын иргэн Раднаагийн Баттогтох багтсан байна.


Р. Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллан, түүний дараа Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар ажиллах хугацаандаа Япон хэлийг заан сургаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тиймээс Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин