ОХУ доллараас татгалзах шинэ арга олжээ

Оросын Сангийн яам 2020 онд Үндэсний баялгийн сангийн бүтцийг өөрчлөн, шинэ нөөцийн валют нэмэгдүүлэх замаар долларын эзлэх хувийг багасгахаар болсон талаар мэдэгдснийг ТАСС дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн бүтэц Төв банкны нөөцийн бүтэцтэй адил болох гэнэ. Төв банкны нөөцөнд энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар долларын эзлэх хувь 23,6 хувь болжээ. Нөөцийн 30,3 хувийг евро, харин гуравдугаарт юань 14,2 хувьтайгаар орсон байна. Британийн фунт нөөцийн 6,6 хувь харин бусад валютууд 7,1 хувийг эзлэж байгаа аж.
Харин Үндэсний баялгийн сангийн бүтцэд доллар 45,5 хувь, евро 39,17 хувь, фунт 7,67 хувийг эзлэж байгаа юм байна.
Энд дуулгахад, 2018 оны хавраас эхлэн Оросын Төв банк Ерөнхийлөгч Владимир Путины доллараас хамаарах байдлыг бууруулах тухай зарлигийг хэрэгжүүлэн Америк долларт оруулах хөрөнгийг төлөвлөгөөний дагуу бууруулж байгаа аж.
Оросын газрын тос, хийн томоохон компаниуд доллараас татгалзав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ