Монголчуудыг хориотой бүтээгдэхүүн хилээр авч гарахгүй байхыг анхаарууллаа
2019-11-08

Хиагтын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монголын иргэд Орос руу нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн авч явах тохиолдол гарсаар байгаа талаар "Байкал дейли" мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 1-7-ны хооронд улсын байцаагчийн үзлэгээр хууль зөрчсөн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тухайлбал, Монгол улсын иргэд 3,2 литр айраг, 10,8 кг ааруул, 1,6 кг хиам тээвэрлэж явсныг хураажээ.

 

Малын өвчний эрсдэл өндөртэй орноос энэ төрлийн бүтээгдэхүүнийг Орос руу нэвтрүүлэхийг хориглодог гэж Улсын байцаагч анхааруулсан байна.

 

Хууль зөрчсөн Монголын иргэдийн эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ. Энэ заалтын дагуу зөрчил гаргасан этгээдийг 500-1000 рубль /20000-40 мянган төгрөг орчим/ торгодог юм байна.

 

Улмаар хориотой бүтээгдэхүүнийг хурааж, Монгол руу буцаасан гэж Эрхүү мужийн Оросын хөдөө аж ахуйн хяналтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
odoo 21-r zuund iim um teeverlej yavdag ichmeer…boliochee hozrogdson hodooniihon l zooj baigaa bizdee
2019-11-09