Хөгзөрсөн Их тайга цайг худалдаанаас татлаа
2019-11-08

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019.10.28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.

 

“Хөвсгөл их тайга” ХХК-ийн  түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.


Эх сурвалж: 

Shuud.mn
Сонин хачин
ххх:
Арай гэж үндэсний үйлдвэрлэл нь хятад цайг давах дѳхѳѳд ирэнгүйт ийм болж байгаа г анзаарч бну ямар газар юугаар ч хийсн нь мэдэгдэхгүй хятад цай ууж байсан хүмүүс монгол цайгаа сонгоод ирхээр дээгүүр хүмүүс нь ийм юм хийж байгаа байх худлаа ч юм билүү хэн мэдлээ...
2019-11-11
zochin:
undesnii uildberlel ikh taigiin tsai uugaad bgaa shu de. odoo yanaa hugtstei tsai uilberleed bgaa uim uu
2019-11-08