Д.Эрдэнэбат: МАН-ын амлалт агаарт замхран оджээ
2019-11-08

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар 2020 оны улсын төсвийн үндсэн чиглэлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

 

Дараагаар нь УИХ дахь АН-ын зөвлөлийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Уг дүгнэлтэд "Улс төрийн нам сонгуульд орохдоо өгсөн амлалтаа жил бүрийн улсын төсөвт тусгаж хэрэгжүүлж байх ёстой. Хэрвээ сонгуулийн амлалтууд жил бүрийн төсвөөр хэрэгжсэн гэж үзвэл 4-3 нь хэрэгжсэн байхаар юм. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалтыг эргэн сануулахад "Иргэдээ ядуурлаас аварна, эх орноо өрнөөс гарна" гэжээ. Тэгвэл 2018 онд ҮСХ, ДБ-тай хийсэн судалгаагаар хүн амын ядууруулын түвшин 28,4 хувь байлаа. Тэгвэл Ногоон эдийн засгийн тайланд тусгаснаар энэ үзүүлэлт 29.6 хувьд хүрчээ.  Иргэдээ ядуурлаас аврах амлалт хэрэгжсэнгүй. 

 

Төсвийн алдагдал хоёр их наядаас давжээ. 9 төрлийн татварыг шинээр буй болгож, дотоодын үйлдвэрлэлийг шинээр буй болгох замаар хаалгыг нь барихад хүрсэн. Дотоодын 53 үйлдвэр үүд хаалгаа барихад хүрч байна. Энэ бол уршигт "60 тэрбум"-ын үр дагавар татварын бодлогод тусгалаа олсны уршиг юм. Та бүхний амлалт агаарт замхран оджээ. Мөнгө угаах гэмт хэргийн шалгах үйл ажиллагааны талаар юу ч хийгдсэнгүй гэсэн дүгнэлтийг хөндлөнгөөс өглөө. Үүнийг улстөржүүлэлгүй улсаа "саарал жагсаалт"-аас гаргах нь та бүхний үүрэг. Эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгаа нь ядуурал нэмэгдсэн дүн. 

 

Иргэдийн өрийн дарамт нэмэгдсэн. МАН улсаа өрийн дарамтаас чөлөөлөх бус улам шигтгэлээ. Төсвийн орлогыг тооцоо судалгаагүй нэмсэн байна гэлээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ яг унэн шуу дээ ач зээ нартаа хадгаламжинд хэдэн тогрог хийхээр туунээс хуртэл 10 хувь авч байгаа шуу дээ эд нар арай л байна 2020 онд ард тумэн минь битгий сонгоороой
2019-11-11
Ард:
Энэ үнэн үг хэлэхгүй л дээ, үг нь зөв юм шиг боловч цаад санаа нь Эрдэнэт үйлдвэр дээ, яаж хууль бус юм хийх вэ гэж санааширч байгаа ...
2019-11-09
Zail:
Ene deeremchin dutlaa yu
2019-11-09
Zail:
Ene deeremchin dutlaa yu
2019-11-09
Үнэн үг:
Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэггүй бүгд л нэр тэрэгний 2 дугуй болж ирсэн биздээ.
2019-11-08