Цэвэрлэгч шингэнээс болж зоогийн газарт хүн амиа алджээ
2019-11-08

 

Америкийн Массачусетс мужид байх Buffalo Wild Wings зоогийн газарт Super 8 нэртэй цэвэрлэгч шингэний улмаас 10 хүн хордсон талаар NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, чийгтэй цэвэрлэгээ хийж байсан ажилтнуудын бие эхэлж муудсан байна. Шал угаах хувинд цэвэрлэгч шингэн хийсэн байсан бөгөөд өмнө нь огт хордлого өгөх зэргээр сөргөөр нөлөөлж байгаагүй гэнэ. 

 

Гэвч цэвэрлэгээ эхлэсний дараа нэг ажилтны бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.  Түүний араас зоогийн газрын ажилтнууд, мөн хоёр үйлчлүүлэгч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нийтдээ 10 хүн цэвэрлэгч бодисоос хордсон байна.

 

"Шал угаахад ашигладаг энгийн л бодис байсан. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар хүмүүсийг хордлогод оруулахуйц урвалд орсон байна" гэж мужийн галын албаны тэргүүн сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
anhaaruushtai:
2 oor bodis holiod iim yum boldgiim shuu anhaaraarai!
2019-11-09
барааны савангаараа угаах шиг сайхан цэвэрлэгээ хорвоод үгүй ээ гэж
2019-11-09