Улаанбаатарт 6 хэм дулаан байна
2019-11-09
Гэрэл зургийг MPA.mn

 

2019 оны 11 дүгээр сарын 09-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Алтайн өвөр говиор 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: ҮүлшинэШөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.         

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градуc дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 10-нөөс 11 дүгээр сарын 14-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар  секундэд 15-17 метр, 11,12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм,  Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

Shuud.mn
Сонин хачин