Төрийн албаны шалгалтыг энэ сарын16-наас эхлүүлэхээр шийдвэрлэжээ
9 өдөр

 

Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах Төв комиссын хуралдаанаар Ерөнхий шалгалт авах өдөр, хуваарьт дараах өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.

 

Төрийн албаны зөвлөлийн 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн иргэдийн тоо, танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч Ерөнхий шалгалт авах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлж, дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулахаар боллоо.

 

Үүнд,

 

Ерөнхий шалгалтыг:

 

Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,

 

21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,

 

Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг:

 

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр

 

Дүн шинжилгээ хийх чадварыг:

 

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авахаар шийдвэрлэжээ.

 

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт  нэгэн зэрэг эхлүүлнэ.

 

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Dulguun:
Zohion baiguulalt sain bna
2019-11-09
Dulguun:
Shalgaltin boloh zai ni 2 honogin zaitai bh ni irgedee bodson zuil bna
2019-11-09